Антарктика тивийн тухай 10 сонирхолтой баримт

0
341

Антарктика манай гаригийн хамгийн хүйтэн тив. Энэхүү тив бүрэн судлагдаагүй мөн туйлын цагаан баавгай, оцон шувуу зэрэг хосгүй амьтад амьдардаг туйлын цөл юм. Маш олон дээд амжилтууд Антарктика тивд хамааралтай. Дурдаад баршгүй олон сонин содон баримт дундаас Антарктика тивийн тухай 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.

Хамгийн хамгийн

1 Антарктика тив манай гариг дээрх хамгийн хүйтэн, хамгийн хүчтэй салхитай, хамгийн өндөр, хамгийн хуурай тив юм.

Үнэн хэрэгтээ 

2 Антарктика тив дэлхийн цэвэр усны 70%- ыг агуулдаг ч үнэн хэрэгтээ цөл юм.

Цөлийн цаг уур

3 Сахарын цөл болон Антарктикад адил хэмжээний бороо, цас ордог.

Мөсны тэлэлт

4 Өвлийн үеэр энэхүү тивийн оролцоох тэнгисийн мөс нэг өдөрт 103,600 км2 -аар тэлдэг.

Судлагдаагүй тив

5 Энэхүү тивийн дөнгөж 2%-ыг л судалсан ихэнх хэсэг усны гүнд судлагдаагүй үлдсэн.

Дэлхийн хэлбэр

6 Антарктика тивийн нийт мөсний жингээс үүдэн дэлхий ялимгүй зууван хэлбэртэй харагддаг.

Хамгийн бага агаарын хэм

7 Антарктика тивийн хамгийн бага хэм -84.5°C. Энэ нь ганг шууд л мөсны талст болгон задална.

Газар нутгийн маргаан

8 Өдгөө нийт 7 улс газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм. (Аргентина, Австрали, Шинэ Зеланд, Чили, Франц, Норвег, Англи). Мөн Америк, Орос улс энэхүү маргаанд оролцсон ч эцэслэн шийдэгдээгүй байна.

Цэргийн ажиллагаа

9 Цэргийн ажиллагаа зохион байгуулах нь газар нутгийн маргааныг улам илүү дэвэргэх учир одоогоор цэргийн ажиллагаа явуулахыг хатуу хориглосон байна.

 

Гал 

10 Энэхүү тив хүчтэй салхи, цөл шиг хуурай уур амьсгалтай учир гал дэгдэхэд зогсоохын аргагүй хурдан тархана.

NO COMMENTS

LEAVE A REPLY