Баяр хөөртэй амьдрахад туслах 10 зөвөлгөө

0
343

Аз жаргалтай, сайхан амьдралыг хүн бүхэн хүсдэг. Тэр бүрийд бидний ихэнх нь санасандаа хүрч аз жаргалтай байж чаддагүй. Аз жаргалтай амьдрал хийгээд чин сэтгэлээсээ аз жаргалтай байхыг хүсвэл өөрийн эргэн тойронд байх зүйлсээсээ илүү гарах хэрэгтэй. Амьдралдаа аз жаргалтай байх цагтаа бид амьдрах сайхан гэдгийг мэдэрдэг. Заримдаа уйтгарлаж гунин, хүнд хэцүү цагийг даван туулдаг. Тэр үедээ юу хийхээ мэдэхгүй үе ч бий. Тиймээс танд тус болох 10 зөвөлгөөг уншаарай.

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах

1 Ямар нэг асуудалаас болж ядаргаанд орох үед энэ нь ихэнхдээ түгшүүр зовнил, шаналалыг үүсгэдэг. Хэрэв та сэтгэлийн дарамт, түгшүүр, уйтгар гунигаа удирдах чадваргүй байвал амрхан сэтгэл гутралд орно. Тиймээс хүчтэй байж сэтгэл хөдлөлөө удирдаж сураарай.

Инээмсэглэх

2Хэрэв хүн инээмсэглэвэл аз жаргал, баяр хөөрийн сэтгэл хөдлөлтэй холбогддог булчингуудыг идэвхжүүлдэг байна. Тиймээс инээмсэглээрэй, та баяр хөөртэй байх болно.

Харамсахаар үйлдэл бүү хий

3 Төсөөлөөд үз. Хэрэв таны дарга өөрийг чинь ажилаасаа халлаа гэж хэлхэд өөдөөс нь хашгирч, шууд л ажилаасаа гарч байна гээд. Тийм ч таатай санаа биш байгаа биз. Магадгүй та тэдэнтэй нэг л өдөр дахин уулзаж болно. Заримдаа тэвчээртэй байж, сайн нэгэн байхыг хичээх нь илүү эерэг үр дүнтэй

Эерэгээр сэтгэ

4Аливааг сөргөөр бодох нь таны эрч хүчийг үгүй хийнэ. Цаг үргэлж сөрөг зүйлс бодох тусам сөрөг энерги хуримтлагдана. Үүнээс зайлсхийхийн тулд эерэгээр сэтгээрэй. Аливааг эерэгээр сэтгэвэл юу ч хийсэн маш их эрч хүчтэй хийнэ. Мөн таны амьдрал баяр хөөрөөр халгих болно.

Дуртай зүйлээ хий

1392679373-finding-metron-god-given-talent Хэрэв та дургүй ажилаа хийдэг бол сэтгэл гутралд орох магадлал нэмэгдэнэ. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийх нь таныг аз жаргалтай болоход тусладаг

 

Уучилаж сурах

6 Уучлал хүн бүхэнд хамгийн ихээр дутагддаг. Үнэндээ уучлал бол оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг биеийн гомдол, уур хилэнг чөлөөлөх үйл явц юм. Уучилж сурсанаар та маш их аз жаргалтай байх болно.

 

Одоо цаг дээр төвлөр

7 Өнгөрсөны тухай бодохдоо бид ихэнхдээ өнгөрсөн цаг хугацааныхаа муу хэсгийн тухай л боддог. Яагаад одоо цаг дээрээ төвлөрч тухайн агшиндаа амьдралынхаа сайхан зүйлсийн тухай бодож болохгүй гэж. Энэ танд аз жаргалтай, сайхан амьдрахад туслана шүү дээ.

 

Ямар ч асуудалыг  хэтэрхий хүндээр тусгаж авах хэрэггүй!

8

Аливаа асуудалыг  хэтэрхий хүндээр хүлээн авсанаар өөрийгөө ядаргаанд оруулах муу талтай. Амьдралд тохиох асуудлыг хэтэрхий хүндээр хүлээн авах хэрэггүй. Уужуу тайван хандсанаар та илүү амар амгалан байх болно шүү.

Найзуудаа зөв сонгох

9

Хэрэв та муухай зантай, хуурамч, бүдүүлэг найзтай бол тэдний араншин танд нөлөөлнө. Тиймээс ухаалаг, үнэнч, эелдэг хүнийг найзаараа сонгоорой тэд таны амьдралыг илүү сайхан болоход туслана.

 

Амрах!

10 Ядаргаа таныг сэтгэл гутралд хүргэнэ. Тиймээс хэсэг хугацаанд амар. Магадгүй танд тустай иогийн дасгал хийж болно. Энэ танд амьдралдаа аз жаргалтай байхад туслах болно.

NO COMMENTS

LEAVE A REPLY