Та энэ ижил тоотой цагийг харж байна уу?

0
1483

Бидний сүнсний хөтөч, сахиусан тэнгэр, дээд бие радиогоор содон дуу авиа үүсгэх, ном унших бүрт тодорхой нэг хуудсыг эргүүлэх, бүүр анхааралыг маань татахын тулд ижил тоотой 11:11 цагийг харуулах зэргээр маш олон аргыг хэрэглэж бидэндтэй ярилцдаг. Эхэндээ ижил тоот цаг юм уу нэг ижил давтамжийг харахад танд утгагүй давхцал шиг санагдаж болох юм. Харин илүү гүн тунгаан бодвол энэ давхцалд сүнслэг оршихуйн мэдээлэл нуугдаж байдаг. Мянга мянган хүн ижил тоотой цагийг хаа нэгтээ явж байхдаа, дуу сонсохдоо хардаг. Энэ давхцал ухамсарын дээд түвшиний өөрчлөлт эхлэх цаг болсон тухай үнэнийг илтгэнэ. Энэ төрлийн үзэгдэл үл тоож боломжгүй давхцал, сансрын өөрчлөлтийг бидэнд сануулж мөн өөрийн одоо үүсэж буй бодол, мэдрэмжиндээ анхаарах цаг болсоныг сануулдаг.

15665566_1746288052358624_5817302923826706013_n

Сахиусан тэнгэрүүд бидний ухамсарт нөлөөлөхын тулд 11:11 ижил тоот цагийг харуулдаг нь биднийг өөрийнхөө ухамсарийг дээшлүүлж хүнд үе тохиосон ч, айн цочирдсон ч, бүтэлгүйтсэн ч бидэнд итгэж найдах агуу мэргэн ухаан, хөтөчтэй гэдгийг сануулдаг.

download
Анагаагч, сүнслэг ертөнц болон эх дэлхийн хоорондох оюун санааны хөтөч гэдгээрээ нэр гардсан Дорэн Вирту “11:11 цагийг харж байгаа бол өөрийн эерэг бодол дээр төвлөрөх хэрэгтэй. Учир нь чиний хүсэл нэн даруй биеллээ олно. Айж сүрдхийн оронд юу хүсэж байгаадаа анхаар, чиний сахиусан тэнгэрүүд чамайг шагнасаар байх болно. Энэ ижил тоог цаг харахдаа, дуу сонсохдоо, хаана ч байсан маш олон удаа харж байгаа бол энэ та болон таны сүнсний хөтөч, сахиусан тэнгэрийн хоорондох хүчирхэг холбоог илэрхийлнэ. Дэлхий даяар сая гаруй хүн энэ ижил тоот цагийг байнга хардаг нь тэдгээр хүмүүст эх дэлхийнхээ төлөө ангаагч, гэрэл гэгээг бүтээгч болох аян замдаа гарах хэрэгтэйг зөвлөдөг юм. Эх дэлхий минь үймээн самуунаар дүүрсэн учир хүн төрөлхтөн энх тайван, амар амгаланг цогцлоохын тулд эх дэлхийгээ хүн бүхэн баяр хөөртэй, сайхан амьдрах жинхэнэ аз жаргалын цэцэрлэгийг бүтээх хэрэгтэй болж байна“ гэж тайлбарлажээ
Маяагийн цаг тоололын дагуу 2012-12-21 нд 11:11 минут шинэ эрин үерүү шилжсэн. Нэг ёсондоо эх дэлхийн шинэ үе ухамсарын түвшинд Харанхуйн эринээс Алтан эрин рүү шилжсэн. 11:11 цагийн тухай өөр нэг сонирхолтой зүйл нь энэ цагт дөрвөн 1 нийлдэг. Мөнхүү утга нь та өөрийн эго буюу өөрийгөө хэт өргөмжлөх үзэлээсээ ангижирч байгааг илтгэнэ.
Маш олон ангаагч, сүнслэг удирдагчид 11:11 ижил тоот цагийн тухай хэлэхдээ “эх дэлхийгээ аварч ангаахад туслах гэж сүнслэг оршихуйн дээд мастерууд бидэнрүү ирсэн” хэмээн тайлбарлаж байна.
38206281-angel-pic
Нэн ялангуяа та ихэвчлэн 11:11 хардаг бол таны сахиусан тэнгэр өөрийг тань зөв замаар явж байгааг, саад бэрхшээл тулгарсан ч хамаагүй таныг хамгаалах болно гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Өнөө үед биднийг тойрон хүрээлэх төөрөгдөл, самуун, сөрөг зүйлсэд автахын оронд өөр өөрийнхөө жинхэнэ мастер болох ёстой. Нэг л ойлгомжгүй байна уу?

Та өөрийгөө танин мэдэж, ухамсараа дээшлүүлэн, орчлон хорвоод итгэх хэрэгтэй гэсэн үг. Өөрсдийгөө захирч чаддаггүй дутагдалаасаа болж бид зовлонт ертөнцийг бүтээсэн. Тиймээс сүнслэг оршихуйн мастерууд биднийг дотоод хүчээ сэргээж өөрийгөө захирахад, энэ гариг дээрх амьд бүхэнтэй зэрэгцэн оршиход суралцах хэрэгтэйг сануулсаар байна.
Таныг тойрон хүрээлэх зүйлс тун таагүй санагдсан ч өдгөө энэ гариг дээр болж буй бүхэн үнэхээр гайхан биширмээр. Эх дэлхийд өрнөж буй дээд түвшиний анагаахуй хийгээд хувьсан өөрчлөлт зогсолтгүй үргэлжлэх тусам жижигхэн өөрчлөлт ч хамгийн чухал өөрчлөлтийн эхлэл болж харанхуйн хөшиг сөхөгдөж үй олон хүн ухамсарын түвшинд сэргэж  байна. Өгүүлсэн бүхэн минь итгэхэд хэцүү бүүр худлаа санагдах ч сахиусан тэнгэрүүдэд итгэсээр бай, тэдний зүрхэнд таны дээдийн зорилго оршиж байдаг.
Бид бүгд нэгэн гэр бүл, эх дэлхийд хамтдаа оршигч хүн төрөлхтөн. Аливаа асуултыг гадаад ертөнцөөс бүү асуу. Энэ таныг мухардал, төөрөгдөл рүү чиглүүлж хүчин мөхөс болгож мэднэ. Таныг анагааж чадна гэдэгт орчлон ертөнцөд итгэ. Хаанаа ч явсан, ямар ч үед 11:11 ижил тоотой цагийг харж байвал өөрийн бодлоо захирч таны оюун санаа болон энергийн долгион бодит ертөнцийг харах хүсэлтэй чинь холбогддогийг санаарай.

NO COMMENTS

LEAVE A REPLY