Яагаад уйлах эрүүл мэнд болон хувь хүний хөгжилд чухал вэ?

0
577

Хүн төрөлхтөн л ганцхан уйтгар гунигийг мэдэрдэг амьтан биш гэдгийг та мэдэх үү?
Энэ дэлхийн ихэнх амьтад уйтгар гуниг, цөхрөл, ганцаардалаа өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг. Бүхий л эх хөхтөн амьтан өөрсдийн үр төлөө алдсандаа гашууддаг. Харамсалтай нь ганцхан хүн төрөлхтөн л өөрийн сэтгэлээ нууж ил гаргахгүй байхыг хичээдэг. Охид уйлж буй нэгэндээ “хэтэрхий эмзэг байхаа боль” гэдэг бол хөвгүүд “эр хүн шиг байгаа ч” гэдэг. Ингэсэнээрээ өөрсдийгөө хатуужуулж байна гэж үздэг. Хөвгүүдэд уйлах нь “сул дорой нь шинж”, охидод хэтэрхий их уйлах нь “тэднийг солиоруулдаг” гэсэн үзлээр хүмүүждэг.
Бид өөсрдийн сэтгэлээ илэрхийлэхийн тулд уйлах нь хамгийн чухал гээгүй юм шүү. Хүн уйлахгүй байхыг илүүд үзсэнээрээ сэтгэлийн хямрал, өвчин, оюун санаа үймрэх зэрэг сөрөг энергийг өөртөө бий болгоно.
Нийгэмд тогтсон ойлголтоос ангид уйлах гэдэг эрүүл мэндэд тустай төдийгүй эгээ л инээдтэй адил юу мэдэрсэнээ илэрхийлэх арга зам юм. Доорх нийтлэлд уйлах яагаад эрүүл мэнд, хувь хүний хөгжилд чухал болохыг өгүүлсэн болно.

1) Энергийн орон зайг цэвэрлэдэг

images-1

Уйлах эгээ л биеэ угаахтай адил. Хүн уйлахад сэтгэлд хурсан  сөрөг  сэтгэл хөдлөл, мэдрэмжийг чөлөөлж энергийг биеийн чакраны дагуу урсгадаг.
Өөрийнхөө энергийн орон зайд хязгаарлалт мэдэрвэл энэ нь таны зүрхэнд хурсан сэтгэл хөдлөлийн хямралаас үүдэлтэй. Өөрийнхөө энергийн орон зайг чөлөөлж, өөрийгөө хориглохоо больж зүгээр л уйл. Та тайвширах болно.

2) Сэтгэлд хурсан сөрөг мэдрэмжийг гадагшлуулдаг

istock_000007706240small Уйлахад сэтгэл тайвширдаг бол уурлах үед айдас, уур хилэн оюун ухаанд дүүрчихдэг. Уур хилэн ердөө ямар нэг өвдөлт бий болгохоос хэтрэхгүй. Жишээ нь: дотны хүнтэйгээ муудалцаж уурласандаа элдвийг хэлсэн хойно энэ бүхэн сэтгэлд өвдөлт мэдрүүлж уйлсанаар л сая тайвширдаг. Тэгээд илүү ухаалгаар өөрийн гаргасан бүдүүлэг ашаа засах гэж хичээж болно шүү.

3) Эрүүл мэндийн  аюултай асуудалаас сэргийлдэг

shutterstock_111725270

Биоэнержетик бол биед өвчин, зовиур болж хувирдаг сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн асуудлыг судалдаг шинжлэх ухаан юм.
Хэрэв таны сэтгэл, оюун санаа  уур хилэнгээр дүүрсэн бол сэтгэл хямралын даавар ялгарч биеийг хордуулдаг. Бүхий л өвчиний 90% биед үгдэрсэн мэдрэлийн ядаргаа болон сэтгэлийн дарамт, андреналин, кортизол дааврыг үүсгэгч сөрөг  сэтгэл хөдлөлийн хуралтаас үүддэг. Уйлах нь сэтгэл зүйгээ чөлөөлөх хэлбэр юм. Уйлсанаар бие илүү чөлөөтэй болж сэтгэл тайвширна. Уйлахгүй гэж хичээх нь биед сөрөг энерги хуримтлуулахаас хэтрэхгүй.
Тиймээс сэтгэл тань хямарч уйлмаар санагдвал уйлаарай. Сул дорой хүмүүс л уйлдаг гэж бодох нь дэндүү буруу ойлголт юм.

NO COMMENTS

LEAVE A REPLY