Хэрэв та хоол идсэний дараа хүйтэн ус уудаг бол энэ мэдээлэлийг заавал уншаарай.

0
6083

Хоол идсэний дараа хүйтэн ус уувал биед ямар нөлөө үзүүлдэгийг та мэдэх үү?
Энэхүү мэдээлэлийг уншаад бүх найзууддаа илгээгээрэй

download-3
Хэрэв та хоол идсэний дараа хүйтэн ус уудаг бол энэхүү мэдээлэл яг танд зориулагдсан. Хоол идсэний дараа нэг аяга хүйтэн ус уух мэдэж сайхан л даа. Гэвч хүйтэн ус идсэн хоолны тослогийг нягтруулж хоол шингэрэлтийг удаашруулдаг. Энэхүү буруу хоололт нь хүчиллэг урвалыг ихэсгэж хоол боловсруулахад сөрөг нөлөө үзүүлдэг. Удалгүй өөх тос болон хувирч хорт хавдар үүсэх эхлэл болдог аж.
Хоол идсэний дараа халуун, бүлээн шөл уух нь биед илүү эерэг нөлөөтэй.

Зүрхний шигдээсийн тухай ноцтой тэмдэглэлүүдэд : Хамгийн эхэнд та зүүн мөр өвдөх нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Эрүүгээр хүчтэй хатгаж өвдөх нь нэгэн шинж тэмдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Зүрхний шигдээсийн үед таны цээжээр хатгаж өвдөггүй байж болох ч бөөлжис хүрэх, хүчтэй өвдөлтүүд нь нийтлэг шинж юм. Унтаж чадалгүй орондоо хөрвөөдөг хүмүүсийн 60% нь зүрхний шигдээстэй байдаг. Аливаад болгоомжтой, ухаалаг хандацгаая. Бид боломжийг илүү их олж харах тусамаа удаан амьдарч чадна.

“Энэхүү мэдээлэлийг өөрийн мэдэх хүн бүхэнд илгээвэл ядахнаа нэг хүний амьдралыг аварч чадах болно” гэж зүрхний эмч нар зөвлөж байна. Энэ мэдээлэлийг уншаад найзууддаа түгээгээрэй. Магадгүй хэн нэгний амьдралыг аварч чадна шүү. Тиймээс, үнэнч найз байж анд нөхөддөө энэ мэдээлэлийг илгээгээрэй.

Хар нүхний тухай сонирхол татам 10 баримт

1738 онд Жон Майкэл сансрын уудамд хаа сайгүй орших хар нүхний тухай онолыг гаргасан анхны хүн юм. Гэвч түүний онол мартагдаж 1915 онд алдарт эрдэмтэн Алберт Эйнштейн хар нүхний хэлбэрийн тухай харьцангуй онолоо олон нийтэд дэлгэснээр эргэн сэргэсэн байна. 1971 онд хар нүх байдгыг баталсан аж. Тэрхүү үйл явдалаас хойш эрдэмтэд болон судлаачид хар нүхийг нээх тал дээр төвлөрч эрчимтэй судласан ч багахан мэдээлэл олж авчээ. Тэдний мэдээлэлээс хар нүхний тухай сонирхол татам баримтуудыг хүргэе

Хар нүх гуван төрөлтэй

1 Сансарт гурван төрлийн хар нүх байдаг : Хамгийн жижигхэн нь од хэлбэртэй, дунд зэргийн хэмжээтэй нь завсрын хар нүх, сүүлчийнх нь манай нарыг ч хялбархан шингээчих аварга хар нүх.

Харагдах байдал

2 Хар нүхний харагдах байдлыг ажиглах боломжгүй. Хүчтэй таталцлаас үүдэн ямар ч биет хар нүхний хүрээ хязгаарт орших боломжгүй. Бид харж чадах нь ердөө хий хар нүхрүү татагдан орж байгааг л харж болно.

Мөргөлдөөн

3

2015 онд эрдэмтэд сансраас үл ялигхан дуу чимээг илрүүлжээ. Энэ бол 1,3 тэрбум жилийн тэртээ хоёр хар нүх мөргөлдсөнөөс үүдсэн дуу чимээ байжээ.

Цаг хугацаа удааширдаг

4 Хар нүхний ойролцоо аялахад цаг хугацаа удааширч эхэлдэг. Таталцалын хүчнээс болж хар нүхний нөлөөгөөр цаг хугацаа өргөсдөг байна. Таталцлын хүч их байх тусамаа цаг хугацаа удааширна.

Хар нүхний төвд

5 Эрдэмтэд хар нүхний төвд дахин давтагдашгүй гайхамшигтай гэж танигдсан сансрын муруй оршдог гэдэгт итгэдэг.

Хамгийн ойрын хар нүх

6 Хар нүхийг олж тодорхойлох хэцүү учираас манай галатиктай хамгийн ойр байгаа хар нүх одоогоор тодорхойгүй байна. Судлаачид хамгийн ойрын хар нүх Сүүн замын төвд байгаа гэж итгэдэг.

 

Энерги

7 Хар нүхийг энерги сордог гэж үздэг ч Степан Хокинг хар нүх хүрээ хязгаар дахь цацраг туяагаараа аливаа хүчийг устгадагийг баталсан байна.

 

Хар нүхийг бий болгох

8 Эрдэмтэд хар нүх бий болгохыг хүсдэг. Онолын дагуу жижигхэн хэмжээтэй, аюулгүй хар нүх бий болгох боломжтой аж.

Ууршилт

9Яг л устай адилхан хар нүх урт удаан хугацаанд ууршдаг. Хар нүүх ууршиж гүйцэх хүртлээ сая эсвэл тэрбум жил болох ч цацраг идэвхит туяа энэ үйл явцыг хурдасгана.

Уналт

10 Хэрэв та хар нүхрүү унавал юу тохиолдох бол?  Одон орон судлаач Мартин Рисийн үзэж байгаагаар “хэрэв хүн хар нүхрүү унавал бие сунана бүүр цаашилан хүний бие атомоос ч жижигхэн үй түймэн хэсэг болон хуваагдана”

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY