Ховорхон унтдаг 12 амьтан

0
650

Өдөр тутмын үйл явдалын дараа унтаж эрч хүчээ сэргээх нь нэн чухал юм. Энэхүү жагсаалтан дахь амьтад унтаж байгаа нь ховорхон харагддаг ч тэд өдөрт эрч хүчээ сэргээхээр багахан хугацаанд унтдаг байна. Та ямар амьтад ховорхон унтдагийг мэдэх үү?
Доорх жагсаалтыг уншаад мэдээрэй.

12. ТЭМЭЭН ХЯРУУЛ

1

Тэмээн хяруул унтаж байхдаа сэрэмжтэй байж нэг ч удаа нүдээ анивчдаггүй аж. Тэд унтах хэрэгтэй гэдгээ мэдэх үедээ 15 минутын турш толгойгоо доош бөхийлгөн унтдаг байна. Бүтэн өдрийн туршид нас бие гүйцсэн тэмээн хяруул 6 цаг унтдаг.

11. ДАЛАЙН МОРЬ

2

Энэхүү гайхалтай амьтан нүдээ анилгүйгээр 84 цаг унтаж чаддаг байна. Тэд хоолоо олж идэхийн тулд тун завгүй байдаг аж. Далайн морь нэг л унтсан бол 19 цаг унтаж чаддаг.

10. ЯМАА

3

Ямаа  үргэлж сонор сэрэмжтэй байдаг. Үл ялигхан чимээ гарангуут л гүн нойрноосоо сэрж чадна. Өөрсдийн хэт сэрэмжтэй байдлаасаа болж  тэд 5-6 цаг унтдаг байна.

9. ЗААН

4

Эдгээр аварга амьтад зогсож байхдаа өдөрт 15 минут унтаж чаддаг байна. Өдөр тутмынхаа идэвхтэй үйл хөдөлгөөнөөс үүдэн тэд ядарсан бол шөнийн үест 4-6 цаг унтдаг.

8. ХОНЬ

5

Хонь өдөрт 4-5 цаг унтдаг.

7. ҮХЭР

6

Өдөрт тэд үе үе бага хугацаанд унтдаг бөгөөд нэг өдөрт нийтдээ 4 цаг унтддаг ажээ. Хэрэв аюулыг мэдэрвэл тэд шөнийн цагт гүн нойрссон үедээ ч сэрэмжтэй байдаг.

6. ИЛЖИГ

7

Илжиг ачаа тэвээрлэж байнга л хөдлөж байдаг болохоор өдөрт 3 цаг унтдаг байна. Тэд хэт гүн унтддаггүй. Тэднийг нам унтдаг гэж бодвол эндүүрэл болно бизээ.

5. БОР ГӨРӨӨС

8

Бор гөрөөс өдөрт 3 цаг унтдаг. Учир нь үргэлж сонор сэрэмжтэй байхаас гадна хоол олох гэж их олон газраар бэлчидэг.

4. МОРЬ

9

Морь зогсож байхдаа ч унтах чадвартай аж. Өдөрт 15 минут унтдаг. Морь бүхэл өдрийн турш хол дээрээ зогсдоггүй болохоор ихэнхдээ хэвтэнгээ гүн нойрсдог ажээ. Гэвч тэд ердөө л 2 цаг 30 минут унтдаг.

3. АНААШ

10

Өмнө нь та анааш унтаж байгаа зургийг харж байсан уу?  Магад ховорхон харсан бизээ. Учир нь тэд өдөрт 2 цаг унтдаг.  Анааш үе үе таван минут дугхийж бага багаар унтах хугацаагаа нэмдэг байна.Тэд зогсоогоороо унтаж байна гээд төөсөөлөөд үздээ. Хэцүү санагдах вий!

2. ДАЛАЙН ГАХАЙ

11

Эмэгтэй болон эх далайн гахай үр төлдөө тун их санаа тавьдаг учир 30 хоногийн турш унтдаггүй байна. Магад энэ дэндүү хачин сонсогдож болох ч тэд унтаагүй байсан ч эрч хүчээр дүүрэн байж орчин тойрноороо аялах дуртай ажээ.

1. МАХЧИН ЗАГАС

12Жагсаалтын эхэнд энэхүү нууцлаг амьтан орж байна. Тэд барагтаа л бол унтдаггүй харин хөдөлгөөнгүй эсвэл залхуурсан байдалтай болчихдог гэнэ. Махчин загасын унтаж чаддаггүй гол галтгаан нь тэд амьсгалах үед загалмай руу ус орж биеэ идэвхтэй байлгахыг шаарддаг байна

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY