Cэтгэл хөдлөлтэй холбоотой 9 төрлийн өвдөлт

0
1162

Хүний сэтгэл хөдлөл баярлах, инээх, цөхрөх, санаа зовох, айх зэрэг нь хүний биед нөлөөлөөлдөгийг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл та тайван амгалан, баяр хөөртэй байвал хэр баргийн өвчин тусахгүй. Харин үргэлж уруу дорой, айдас, цөхрөлтэй байвал биеэ хордуулж өвчилүүлдэг. Доор дурдах өвдөлтууд гадны нөлөөгөөр бус таны сэтгэл хөдлөлөөс үүссэн өвдөлтүүд юм. Хүн  өөрийгөө анагаах чадвартай гэдэгт итгээрэй.

1. Толгой

2

Толгойн өвдөлт тухайн өдрийн уур бухимдалаас үүсдэг. Өдөр бүр хэсэг зуур амраад, тайвшираарай.

2.Хүзүү

3 Хүзүүндээ өвчин мэдэрч байгаа бол та магадгүй бусдыг болон өөрийгөө уучлахад тун их бэрхшээлтэй байна. Хүзүүндээ өвчин мэдэрвэл та ойр дотны хүмүүсийнхээ хүсэл эрэмэлзлийг анхаарч үзээрэй.

 

3. Мөр

4
Мөр өвдөх нь магадгүй та сэтгэлдээ хүндхэн ачаа тээж явааг илэрхийлдэг. Иймээс л “мөр өвдөх” шалтгаан үүддэг. Аливаа асуудлыг шийдэхдээ эерэг хандаж, амьдралд тань төвөг учируулдаг хүмүүсээс зайлсхийгээрэй.

4. Нурууны дээд үе

5
Нурууны дээд үеэр өвдөх нь та сэтгэлийн тэнхээгүй байгааг илэрхийлдэг. Магадгүй та хэнд ч хайрлуулаагүй, хэнд ч хэрэггүй мэт санагдана. Хэрэв ганц бие нэгэн бол бусадтай уулзаж, найзлах цаг болжээ

 

5.Ууц нуруу

6Ууц нурууны өвдөлт та хэтэрхий их мөнгөнд санаа зовж байгааг илтгэнэ. Магад энэ бол өөрийн заралгаа хянаж, эдийн засгийн төлөвлөгөө гаргах тохиромжтой цаг.

6.Тохой

7 Тохойн өвдөлт та амьдралаа өөрчлөхийг эсэргүүцэж байгааг илтгэнэ. Та гар чангатай бол ялгаагүй амьдралдаа хатуу чанд байх хэрэгтэй. Амьдралдаа дундажийг баримтлан буулт хийж өөрийгөө өөрчлөөд үз.

 

7. Гар

8

Гарны өвдөлт та өөрийн хийх ёстой зүйлээ биелүүлж чадахгүй байгааг илтгэнэ. Шинэ найзуудтай болох,шинэ зүйлийг амьдралдаа эхлүүлэх тухай бодох цаг болжээ

8.Ташаа

9 Таашааны өвдөлт та урагш тэмүүлэхээс хэтэрхий их айж байгааг илтгэнэ. Хүндхэн ташааны өвчин нь та амьдралаа өөрчилөхийг огтоос хүсэхгүй байгааг илэрхийлнэ. Магадгүй та шийдвэр гаргахдаа дэндүү болгоомжтой ханддаг байх.

9. Өвдөг

10 Өвдөг өвдөх нь таны эго буюу өөрийгөө эрхэмлэх үзэл хэтэрхий том, өөрийгөө дэндүү өндрөөр үнэлж буйн шинж. Эгэл даруу байж сайн үйлс хийгээрэй.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY