Дахин идэж болохгүй 7 хүнс

0
225

Таны эрүүүл мэндэд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүний тухай маш олон буруу ойлголтууд байдаг учираас эрүүл хүнс сонгоход танд тун хүндрэлтэй, будилмаар байх вий. Хүнсний бүтээгдэхүүн дотроос таны зайлшгүй зайлсхийх учиртай эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэд хэдэн хүнс байдаг. Та урт удаан эрүүл амьдрахыг хүсвэл эдгээр хоол хүнсийг дахин идэхгүй байхыг зөвлөж байна.

1) Цагаан талх, гурил

1

2

Энэ төрлийн хүнс хүний биед агуулагдах бүх амин дэм, эрдэс бодис, бусад чухал тэжээллэг бодсийг үгүй хийдэг гэдгээрээ танигдсан хортой бүтээгдэхүүн юм. Цагаан талх, гурил хэрэглэх үед хүний бие хэрхэн шингээхээ мэддэггүй бөгөөд аажимаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Боловсруулсан гурилыг хлор, бромитоор цайруулж цагаан өнгөнд хувиргадаг байна. Энэ хоёр хорт химийн бодис бамбай булчирхай болон бусад эрхтэнүүдийг өвчлүүлэх шалтгаан болдог.

2) Удаан хугацаагаар хөлдөөсөн хүнс

3

Ихэнх хөлдөөсөн хүнс удаан хадгалах бодис, боловсруулсан давс, устөрөгчийн нэгдэлд оруулсан тос, бусад хүнсний амт оруулагч найрлага агуулдаг. Хөлдөөсөн хүнсний тэжээлийн үзүүлэлт дээр тухайн бүтээгдэхүүн хагас боловсруулсан болохыг дурдаагүй байдаг төдийгүй тэжээллэг агууламж хамгийн бага агуулдаг аж.

3) Цагаан будаа

4

Цагаан талхтай адил цагаан будаа биеийн бүх тэжээллэг бодсийг үгүй хийдэг. Цагаан будааг хивэг, үр нахианаас ялгаж авдаг ингэснээр бор өнгөтэй байсан будаа цагаан болдог байна. Энэхүү боловсруулсан хүнс биед шингэхдээ маш удаан, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх сөрөг талтай.

4) Уураг ба эрч хүчний ундаа

5

Дэлгүүрүүдээр худалдаалагдах уураг, эрч хүчний ундаанууд эрүүүл мэндэд тустай гэдэг ч ихэнх ундаа хараахан тустай биш. Зарим хоол орлуулагч эрч хүчний ундаа шар буурцагийн уураг, боловсруулсан элсэн чихэр, устөрөгчтэй нийлэгжүүлсэн тос, бусад олон өвчин үүсгэгч аюултай нэгдэлүүдийг агуулдаг. Гэхдээ бүх эрч хүчний ундаа муу биш. Хэд хэдэн эрүүл мэндэд тустай эрч хүчний ундаа: Energetica, Organic Food Bar, Boku Superfood, Vega Sport, PROBAR, and Zing

5) Маргарин

6

Маргарин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх транс тос агуулдаг. Өөрийн эрүүл мэндийн төлөө зайлшгүй зайлсхийх хүнсний нэг энэ юм

6) Шар буурцаг

7

Орчин үеийн хамгийн том хоол хүнсний заль бол шар буурцаг юм. Үнэн хэрэгтээ, шар буурцагийн бүх найрлага эрүүл бус генеткийн өөрчлөлтэй байдаг. Ихэнх шар буурцагийг боловсруулахдаа кесен гэх химийн хорт бодисийг ашиглан хийдэг. Энэхүү химийн бодис төрөхийн хүндрэл, нөхөн үржихүйн эмгэг, хорт хавдар үүсгэдэг байна.

7) “Хоолны дэглэм” нэртэй бүтээгдэхүүн

8

“Хоолны дэглэм” гэсэн нэртэй бүтээгдэхүүн хүнсний амт оруулагч асфартем, сукралоз гэх мэдрэлийн ядаргаа, ходоод гэдэсний өвчин, дотоод шүүрлийн эмгэг үүсгэдэг бодис агуулдаг. Мөн энэ төрлийн олон бүтээгдэхүүн өөх тос орлох химийн амт оруулагч нэмэлт бодис агуулсан бөгөөд уургийн агууламжийг багасгадаг бусад байгалийн гаралтай найрлагагыг хассан байдаг. Тиймээс байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.

NO COMMENTS

LEAVE A REPLY