Хүний зан чанарыг бүрдүүлдэг үндсэн 4 элемент

0
174

Та зөвхөн өөрийн гэсэн хосгүй, онцгой зан чанартай ч таныг хосгүй нэгэн болгодог 4 үндсэн элементийг мэдээд гайхаж магадгүй.
Хүн болон хорвоод мэндлээд өсөж өндийн амьдралын сайн мууг танин мэдэж эхлэхдээ та ялимгүй нас дээр гарах хүртэлээ “Би хэн бэ?” гэж өдрийн од шиг ховорхон асуудаг бизээ. Бид эцэг эхээсээ холдон нийхэмд хөл тавьж өөрийн хүчээр амьдрахдаа өөрсдийн зан чанарыг мэдэж эхэлдэг. Гэвч тэр бүрийд өөрсдийн зан чанар юунаас бүрддэгийг мэддэггүй. Тиймээс л сэтгэл зүйчид хүний зан чанарыг судалж үүнийг бүрдүүлэгч 4 элементийг илрүүлжээ.

Хүнийн зан чанарыг бүрдүүлэгч  үндсэн 4 элемент

2-6 насны хооронд бид өөрсдийн хосгүй мэдрэмжээ хөгжүүлж эхэлдэг. Энэ үед зан чанарын үндсэн 4 элемент бүрэлдэж, өөрийгөө хэн болох вэ? гэдэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний бүх зан чанар хүүхэд насанд маань бий болдоггүй. Тиймээс  бид энэ удаад эхэн үе болон хожуу үеийн зан чанарыг бүрэлдүүлэгч үндсэн элементийг авч үзсэн болно.

1.УДАМШИЛ

1

Бидний удамшигч ген зан чанарын 40%- ыг бүрдүүлдэг үндсэн элементийн нэг юм. Эцэг эхээс удамшисан зан чанараа өөрөө захирах аргагүй. Гэхдээ та хэзээ ч өөрийн муу араншингаа өөрчилж чадахгүй гэсэн үг биш. Сэтгэлзүйн бүхий л салбар хүнийг илүү сайн нэгэн болгон өөрчилхөд чиглэгддэг. Тиймээс багаасаа л ууртай, түрэмгий нэгэн бол хэзээ ч энэ зангаа өөрчилж чадахгүй гэсэн үг огт биш. Хүний зан чанар насан туршид нь нэг хэвийн байдаггүй. Судлаачид хүүхэд наснаас нас ахих хүртэлх зан чанарын тогтворшилийг судлаж үзээд хүүхэд насанд зан чанарын 30% нь тогтворжиж энэхүү хэмжээ их дээд сургуульд суралцах насанд хүрхэд 50% болж нэмэгдэн цаашилаад 50-70 нас хүрхэд 74% болж тогтворждогийг олж мэджээ.

2. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

2
Та хаана амьдардаг, соёл нийхэмийн нөлөө, эдийн засгийн аюулгүй байдал, гэр бүл, найз нөхөд, ажлын туршлага гээд таныг хүрээлэгч бүхэн зан араншинд нөлөөлдөг байна. Аливааг өөрөөр харж сэтгэхэд дэм болдог учираас таны нийхэмийн туршилга зан араншингаа бэхжүүлэхэд тун их нөлөөтэй. Өөрөөр хэлбэл та амин хувиа хичээсэн, ууртай нэгнийг харлаа гэж бодоё. Тэр үедээ та “өгөөмөр, даруу” хэрэгтэй байх юм шүү гэж бодох вий.
Лондонгийн Хааны коллеж, Висконсины их сургууль, Иллинойсийн их сургууль зэрэг сургуулиудын судлаачид залуусын ажлын туршилга болон эдгээр туршлага тэдэнд хувийн зан чанараа бэхжүүлэхэд хэрхэн тусалдагыгг судалжээ. Тэд судлах явцдаа “18 насны зан чанар нь 26 насны ажлын туршлагагыгг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл эрдэмтэд хүний зан чанар дээр үндэслэн дуртай, дургүй  ажлыг нь болон ямар төрлийн ажлын талбарт иүү зохицохыг нь хэлж болно гэж үзэж байна.” Мөн судлаачид 18-26 насны хооронд дахь зан чанарын өөрчлөлт ажилын туршлагад хамаатай байдагийг олж мэджээ. Энэхүү судалгааны нэгэн сонирхолтой зүйл нь хүмүүс тодорхой нэг мэргэжлийг өөрсдийн зан чанартайгаа уялдуулан сонгодогтой адил ажлын туршлагаас хамааран хүний зан чанар өөрчлөгддөг байна.

3.ГЭР БҮЛИЙНХЭНИЙ ЗАН ЧАНАР

3
Ихрүүдын зан чанар 50%-аар адилхан байдаг. Тэд адилхан харагддаг ч өөр өөр үйлдэл хийдэг. Эцгийн талын ихрүүд 30%, ах дүүс 20%-ын ижил зан чанартай байдаг аж. Гэр бүлийн уламжлал ялгаагүй таны зан чанарт удамшина.
Жишээ нь: Өгөөмөр, сайн дурын ажил хийдэг гэр бүлтэй бол өгөөмөр зан чанартай болход тусладаг. Нэгэн зүйл дурдахад таны гэр бүл хуучинсаг үзэлтэй бол танд ч ялаагүй удамших магадлал өндөр.

4. АМЬДРАЛЫН ТУРШЛАГА

4
Хүүхэд насны хүнд цаг үе, эсвэл өсвөр насанд олж авсан туршилга өөрийн зан чанараа тодорхойлоход нөлөөтэй байдаг. Хүүхэд насандаа амархан айдаг байсан зүйлээсээ улам илүү ихийг таньж мэдэн туршлагажсан үедээ айхаа больдог. Жишээлбэл: Аалзнаас айдаг бол хэн нэгэн аалзны тухай эерэг сэтгэгдэлийг танд төрүүлэхэд бодол тань өөрчлөгдөх гэх мэт.
Зожиг болон нийтэч зан хүүхэд байхдаа хүмүүстэй хэрхэн харилцаж, ойлголцдог байснаар тодорхойлогддог байна. Бид хүнтэй найзлах гэж хичээхдээ бүтэлгүйтвэл улам илүү зожиг болно. Үүнтэй адил бусадтай харилцахдаа инээмсэглэж, сайхан зан гаргаж, тоглож наадвал улам илүү нээлттэй болно.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY