Жинхэнэ хайрын тухай

0
612

Жинхэнэ хайрын тухай

Жинхэнэ хайрын тухай бодох үнэхээр сайхан шүү. Зүгээр нэг тансаг хол, төгс төгөлдөр байдлын тухай яриагүй юм шүү.
Заримдаа, жинхэнэ хайр хамгийн энгийн баяр баясалаас эхлэнэ.
Цухас дурдхад, жинхэнэ хайр бүхий л амьдарлын турш үргэлжилдэг.
Жинхэнэ хайр хамтдаа өнгөрүүлсэн үй түмэн аз жаргалтай мөчөөр дүүрэн байдаг.
Хамгийн сайхан зүйл хайр биш гэж үү?   Жинхэнэ хайр ямар харагддагийг дүрсэлсэн зургуудыг хараад бодоод үзээрэй.

1. Өөрийгөө илэрхийлэх

2 Жинхэнэ хайр өөрийгөө илэрхийлдэг. Хамтдаа байхдаа нэгнийхээ дуртайг дууг аялаж, инээлгэж, багахан зүйл дээр ч сэтгэл догдолдог. Хэрэв боломжтой бол гитар, эсвэл бусад хөгжмийн зэмсэгээр тоглож хайртай хүнийхээ дуртай дууг эгшиглүүлдэг. Сонсон дуу нь гунигтай байсан ч хайрт эмэгтэй нь бишэрдэг.
Жинхэнэ хайр төгс бус зүйлс дээр ч илэрч яг саяных шиг хайраа илэрхийлж байдаг.

2. Бие биеэсээ суралцах

3 Жинхэнэ хайраас маш олон зүйлийг ганцаараа сурж чадахгүй. Харин хамтран суралцаж болно шүү. Хайрт эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү хоол хийхийг мэддэг бол эрэгтэй нь сурах хүсэлтэй байж болно шүү дээ. Хайрт залуу нь өөрийн хийж чадах зүйлээ зааж өгч болно. Жишээ нь спорт, машин техник гэх мэт. Магадгүй хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх нэг арга бол энэ юм.

3. Хүүхэд  шиг  байх

4

Хэтэрхий их биеэ барилгүй хамтдаа байхдаа дуртай зүйлсээ хийхэд хэн юу гэж бодох нь хосуудад хамаагүй байдаг. Энэ л мөчид хоёулаа хамтдаа хүүхэд шиг болдог.
Жинхэнэ хайртайгаа учирсанаа мэдэх нэг арга бол хайрт хүн чинь өөрийг тань аливааг хэрхэн мэдэрч буйд анхаарал хандуулаж байгааг мэдэх юм.
Нэгнийхээ дэргэд эгээ л хүүхэд мэт аашилахдаа тайван амгаланг мэдэрдэг. Хэрэв нэг нь хөгжилтэй үйлдэл хийвэл хамтдаа хөгжилдөж, тоглох жинхэнэ хайрын нэгэн илрэл юм шүү дээ.

 

4. Сэтгэл тавгүй байвч баяр хөөртэй байх

5 Чин хайртай хүнтэйгээ байхад эргэн тойронд юу болж байгаа нь хамаагүй. Хэдий хайрт эмэгтэйд нь хүндхэн өдөр тохиож сэтгэл санаа хэцүү байсан ч тэр тоолгүй инээмсэглэдэг. Хосууд бие биенийхээ амьдралын гэрэл гэгээ болдог. Тэдэнд хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа харилцаагаа гүнзгийрүүлэх боломж билээ.
Хосууд хүнд цаг үед ч хамтдаа байхдаа аз жаргалтай байдаг бол энэ л жинхэнэ хайр гэсэн үг.

 

5. Сонирхолоо хуваалцах

6 Хайрт хосуудад олон ялгаа байдаг ч тэдэнд адил зүйл бас бий. Хүсэл эрмэлзэл, сонирхол зэрэг  ижил талаараа холбогдох нь харилцааг улам илүү гүнзгийрүүлдэг. Хайрттайгаа адил сонирхолтой байж, бие биетэйгээ зорилго, хүсэл эрмэлзлээ хуваалцдаг бол жинхэнэ хайртайгаа учирсаныг илтгэнэ.

6. Хамтдаа гадуур зугаалахад хөгжилтэй сайхан байх

7
Хамтдаа гадуур зугаалангаа байгаль эхийн сайханыг мэдрэх ид шидийн мэт.
Хамтдаа салхилаж, сэлж, зугаалж, хөгжилтэй байх нь хайрын холбоог улам илүү бэхжүүлнэ. Бие биеэндээ чин сэтгэлээсээ хайртай хосууд хамтдаа цэвэр агаарт гарах, адал явдалтай тулгарах дуртай байдаг.
Мөн хамтдаа зугаалахын нэгэн тус бол эрүүл мэнд сайжрах, эрч хүч нэмэгдэх юм.

7. Хамтдаа өөрсдийнхөө дуртай зүйлсийг хийх

8 Мэдээж нэгэн зэрэг бие биенийхээ дуртай зүйлсийг хийх боломжгүй ч нэгнийхээ хийх дуртай зүйлийг хамтдаа хийж болно.
Жишээ нь: нэг нь дуу сонсож байвал цуг сонсох, хөгжилтэй тоглоом тоглох гэх мэт.
Юу ч ярилгүйгээр чимээгүйхэн нэгнийхээ дэргэд байх бие биенийгээ гэх хайрыг улам илүү хүчтэй болгодог

8. Амьдарлынхаа эцсийн мөч хүртэл хайрлах

9
Хоёулаа нас ахиж, үс бууралтаж, нүүрэнд нь туулж ирсэн амьдарлын ул мөр болж үрчлээ тогтсоныг ч анзаарахгүй. Бие биенээ гэх хайр хүчтэй агаад насан туршид үргэлжилдэг.
Хайрт хосууд хамтаа хөгширдөг боловч жинхэнэ хайр нь хэзээ ч ганддаггүй. Жинхэнэ хайр үзэсэгэлэнтэй, бодит, амьдарлын ямар ч үед бууж өгдөггүй.
Жинхэнэ хайр бол жинхэнэ аз жаргалтай амьдарлын хамгийн чухал нэгэн шинж юм.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY