Нойрны дутагдалд орвол таны биед юу болох вэ?

0
80

Нойрны дутагдал өнөөгийн нийгэмд хамгийн түгээмэл асуудал болж олон эрдэмтэн судлаачид энэ талаар судлан хүн нойргүй явбал биед ямар өөрчлөлт гардагийг тогтоожээ.
Унтаж амарсаны дараа бид илүү бүтээлч, эрүүл, цоглог болдог. Өдөр тутмын их ажилаа дуусгаж чадалгүй орой болтол ажиллаж, эрт босдог болсоноос нойрны дутагдал үүсэх эхлэл болдог байна.
Эрдэмтэд хүний насан дээр үндэслэн унтах цагийг нь тодорхойлжээ

Унтах цаг:
Ахмад настан 65-аас дээш насныхан: 7-8 цаг
Насанд хүрэгчид 26- 64 нас : 7-9 цаг
Залуус 18 -25 нас : 7- 9 цаг
Өсвөр насныхан 14 – 17 нас : 8-10 цаг
Сургуулийн насныхан 6 – 13 нас: 9-11 цаг
Сургуулийн өмнөх насныхан 3-5 нас : 10 -13 цаг
Хөлд орж буй бяцхан хүүдүүд 1- 2 нас : 11- 14 цаг
Нялх хүүхүүд 4-11 сар : 12- 15 цаг
Нярай буюу дөнгөж төрсөн хүүхдүүд 0- 3сар : 14- 17 цаг
Бүтэн нойртой унтаагүй бол хүний биед юу болдог вэ?

Норвегийн сэтгэц мэдрэлийн эрдэмтэдийн баг энэ асуултанд хариулжээ.
Тэд зохиомол орчин үүсгэн нойрны дутагдалтай бүлэг хүмүүсийг ажиглан судалжээ. Судалгааны дүнд нойрны дутагдал тархины цагаан эдийг өөрчилдөг болохыг тогтоосон бол, өөр нэг судалгаагаар нойр муутай байх нь бидний генд сөргөөр нөлөөлдөгийг тогтоожээ.
Нэг сайхан мэдээ нь бидний бие өөрийгөө эмчлэхдээ гаргууд аж. Дутуу нойртой унтсаныхаа дараа шөнө нь бүтэн нойртой унтахад бидний бие тархины цагаан эдийн өөрчлөлтийг засаж чаддаг байна.
Нойрны дутагдалаас болж дан ганц тархи өвддөгүй. Дараах жагсаалтыг уншаад илүү ихийг мэдээрэй.
1.ӨВДӨХ
2 Судалгаагаар нойр дархлааны тогтолцоотой холбоотой болохыг баталжээ. Бид дутуу нойртой байхад бие маань өвчинтэй тэмцэх чадвараа аажимаар алддаг байна.

 

2. БОДОЛ САНААНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

3 Судлаачид дутуу нойртой байх нь чухал зорилттойгоо тулгархад муу шийдвэр гаргах, асуудал шийдэх ур чадвар багасах, үйлдэл хөдөлгөөн удааширах зэргийг үүсгэдэг болохыг судалгаагаар баталжээ.

3. ЖИН НЭМЭХ

4
21,000 гаруй насанд хүрэгсдийг хамруулан гурван жилийн турш нойр болон жингийн харилцан хамаарлыг судалжээ.Үр дүнд нь шөнө үргэлж дутуу нойртой унтдаг хүн жин нэмээд зогсохгүй таргалах аюулд өртдөг болохыг мэдсэн байна.

4.ХУРДАН НАС АХИХ

5
30 – 50 насны хүмүүсийн унтах хэв маяг болон арьсны онцлогийг харгалзуулсан судалгаагаар дутуу нойртой унтахад тэдний арьсанд сөргөөр нөлөөлж, царайнд нь түгшүүр зовнил илрэх болсон байна. Мөн тэд өөрсдийнх нь нүүрэнд олон үрчлээ нэмэгдэж, арьсан дээр толбо үүсэн зөөлөн булбарай байдал нь алдагдаж байгааг анзаарчээ.

5. ЗҮРХ ӨВДӨХ

6
Дутуу нойр зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Шөнийн цагт унтаагүй үед зүрхний титэм судас нарийсах өвчиний аюул нэмэгддэг байна.

6. ХОРД ХАВДАР

7 Дутуу нойр нь хэд хэдэн төрлийн хорт хавдар тусах магдалалыг ихэсгэдэг. Үүнд хөхний хорт хавдар, түрүү булчирхай, гэдэсний хорт хавдар багтана. Мөн долоогоос илүү цаг унтдаг хүн дутуу нойртой   хүнээсээ илүү удаан амьдардаг байна.

8. АМАРХАН МАРТАХ

8 Судлаачид хүн унтаж байх үед тархи ой тоонд хуримтлагдсан зүйлсийг улам илүү бататгаж дараа нь сэрүүн үедээ санахад илүү амар болгодогийг тогтоосон байна. Харин хүн унтаагүй үед тархи өөрийн ажилаа гүйцэтгэж чаддаггүй. Тиймээс л ой тогтоолт мууддаг.
Эцэст нь гэхэд тогтмол унтаж эрүүл мэндээ хамгаалаарай. Эрүүл амьдрахыг хүсвэл амьдралын зөв хэвшилийг өөртөө бий болгох хэрэгтэй шүү.

NO COMMENTS

LEAVE A REPLY