Сайн үйлийн үр буюу Кармаг бий болгох 6 арга

0
542

Хүмүүс чамд хэрхэн хандах нь тэдний үйлийн үр, чи хэрхэн хандсан нь чиний           үйлийн үр.                                                                                          

                                                                                                                      Ваяан Диер

Карма буюу үйлийн үрийг ойлгох их энгийн. Үүний утга нь “аливаа бүхэн урсан одсон шигээ эргэн ирдэг” . Хэрэв та ойр орчиндоо эерэг энергийг түгээвэл хариуд мөн адил эерэг зүйлс таныг хүрээлнэ. Харин сөрөг энергээр хандвал хариу нь адилхан сөрөг байна. Үнэнийг өгүүлэхэд орчин үед ихэнх хүмүүс эгээ л урсгал ус даган хөвөх зомгол шиг амьдарч хүний бодол өөрийн нь бодит ертөнцийг бүтээдэг гэдгийг мэддэггүй. Тун цөөхөн хүн л өнөөгийн дэлхий бол бидний бодлын үр дүн юмаа гэдгийг ойлгодог. Дайн, зөрчил маргаан, хямрал, аз жаргалгүй байдал зэрэг бидний бодол үйлдлээс эхлэлтэй.
Эргэн тойрон хүрээлэх бүхий л сөрөг энергид төвлөрөлгүйгээр эерэг кармаг бий болгоход сайхан зүйлс, сайн хүмүүстэй бид учирж эхэлнэ. Эерэг карма буюу сайн үйлийн үрийг бий болгох нь хамгийн сайн хүн болох гэж хичээхтэй л адил. Ийн ярьж байгаа минь нэг л ойлгомжгүй санагдаж байгаа бол дараах сайн үйлийн үрийг бий болгох зөвөлгөөг санаж хэрэгжүүлээрэй.

6 САЙН ҮЙЛИЙН ҮР

 

ҮНЭНИЙГ ХЭЛЭХ

1

Цаг үргэлж худалаа ярих (бүүр жижигхэн зүйл дээр ялгааагүй) нь өөрийгөө худал хуурмагт живүүлээд зогсохгүй бусдын хувьд муу нэртэй болгодог. Худалаа ярьдагийг нь мэдээд л хүмүүс нэгэндээ дахин итгэдэггүй. Хуучны үгэнд “Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцэнэ” гэдэг. Аливаа худал хуурмагт авталгүйгээр үнэнээр амьдрахдаа шударга хүмүүстэй учираад зогсохгүй чин үнэнчээр амьдарч байгаагаа мэдрэх болно.

 

ЗОРИЛГОТОЙ АМЬДРАХ

2
Юу ч хийсэн бүрэн дүүрэн хийж дуусгаарай. Тэгээд өөрийн юу хийх хүсэж байна тэр зүйлээ хий. Зорилгынхоо төлөө хичээж зүтгэхдээ залхуурч эсвэл айх хэрэггүй. Бидний урт удаан аян зам хүлээж байдаг юм шүү. Энэ л аялалдаа урагш тэмүүлэхдээ хүмүүст туслаж байгаарай. Хамгийн сайнаараа хичээн зүтгэж, өөртөө үнэнч бай, тэр л үед ертөнц таны энергид тохирох адал явдал, хүмүүсийг илгээдэг.

ТУСЛАХ

download-1

Бусдад тусласанаар сайн үйлийн үрийг бий болгоно. Мөн нэг л өдөр тэд танд хэрэгтэй үед туслах болно. Бусдад сайхан сэтгэлээр туслаж амьдарсан замнал хэзээ ч үнэ цэнэгүй, хоосон байдаггүй. Та бусдад туслахдаа өөртөө ч адилхан тусладаг. Хүн бүхэнд зорилго хэрэгтэй. Харин тэрхүү зорилгын нэг хэсэг бусдад туслах байг.

ТУНГААН БОДОХ

4

Бүх зүйл бүтэлгүйтсэн мэт санагдвал зүрх сэтгэлээ сонс. Өөрийн тархинд үүсэх бодолдоо анхаарч таныг өөдрөг байлгах эерэг бодолд төвлөр. Таны бодол муу муухайгаар дүүрэхэд зүрх сэтгэлээр тань сансрын энерги урсах хоосон зай бий болоогүйн улмаас танд муу үйлийн үр хурдаг. Тиймээс алив муухай бодлоо хоослож сайн сайхан зүйлс дээр төвлөр. Тэгээд таныг сайхан энерги хүрээлж буйг мэдрэх болно

ЭЕЛДЭГ ДАРУУ БАЙХ

3

Хүнээс сайхан сэтгэл, эелдэг занг хүсвэл эхлээд өөрөө эелдэг ханд. Амьдрал бол өгөх, авахын эргэх холбоо юм. Хичнээн ихийг өгнө, тэр хэмжээгээрээ авах болно. Бусдад эелдэг хандаж туслахыг хичээж байгаарай. Хариуд нь сайхан зүйлс танд ирэх болно. Эелдэг зан гаргалаа гээд таны сэтгэлээс юу ч хорогдохгүй.

ТОМ ТОЛЫГ САНААРАЙ

6
Заримдаа амьдралаа чиглүүлж чадахгүй хүндхэн үйл явдал тохиож эгээ л бүхий л зүйлс нуран унаж буй мэт санагдахад аливаа зүйлийг үнэн мөнөөр нь тунгаан эргэцүүлж, юуны төлөө амьдарч байгаагаа өөртөө сануулаарай. Мөн өглөө бүр сэрэхдээ “Миний бодол, үйлдэлээс хамааран өнөөдөр надад сайн эсвэл муу үйл тохиолдох уу?” гэж асуугаарай.
Та өөрөө эрч хүчтэй өөдрөг байснаар эерэг үйл, сайн хүмүүсийг өөртөө татаж чадна. Энэ дэлхий хичнээн их энергийг таньруу илгээх нь өөрөөс эхлэнэ. Та бол тусгал! Таны дотор бүхий л орчлон ертөнц байхад дэндүү өчүүхэн зүйлсэд анхаарах хэрэггүй билээ!

NO COMMENTS

LEAVE A REPLY