Алдартай хотуудын өмнөх ба дараахыг харуулсан 9 гайхамшигтай зураг

0
695

Биднийг тойрон хүрээлэх бүх зүйлс хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж хөгжисөөр байна. Хүн төрөлхтөн аж үйлдвэрлэлийн эринээс технологийн эрин үе рүү шилжисэн. Дараа нь ямар эрин үе биднийг хүлээж байгаа бол?  Энэ асуултыг түр орхие. Эрт цагт өвөг дээдэс маань анчид, хураан цуглуулагчид байлаа. Нэгэнт олон зуун өнгөрч өдгөө бид хаа хүрэхээ мэдэхгүй хөгжилийн замаар замнагч суурин иргэд болжээ. Өнгөрсөн зууны үед дэлхийн өнцөг булан бүрт улс бүр томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийсэн. Тэрхүү өөрчлөлт сүүлийн арваад жилд зураглаач, кино уран бүтээлчдийн халсанд баримт болон үлджээ. Дараах есөн зураг алдартай хотуудын хэрхэн өөрчлөгдсөнийг тов тодорхой харуулах бизээ.

Мияами, Америк улс

11930 оны эрэг дагуух Мияами хот ба одоо үеийн Мияами.

Сидней, Австрали улс

2 1950 онд Сидней хотод хамгийн өндөр нь гүүр байжээ. Одоо бол эрс өөр болсон.

Хон Конг

3 1960 онд Хон Конг арилжаа наймааны боомт хот байжээ.Өдгөө хүнээсээ ч илүү олон тэнгэрт тулах дөхсөн барилгуудтай үйлдвэрлэл, эдийн засгийн төв болсон.

 

Берлин, Герман улс

4 1945 оны энэ зураг Берлин хот Нацистуудын төв хот байсаныг харуулна. Дэлхийн 2-р дайны дараа энэхүү хотын ирээдүй тодорхойгүй байсан ч өдгөө дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг юм.

 

 

Найроби, Кенияа улс

8

1960 оны Найроби хот өнгөрсөн зууны хагаст тун олон өөрчлөлт хийж Кенияа улсын хамгийн том хот болжээ.

Абу Дубай, Арабын Нэгдсэн Эмират улс

6 1975 оны Абу Дубай хотыг хэн ч ийм өндөр хөгжилтэй хот болно гэж төсөөлөөгүй бизээ.

 

Сөүл хот, Солонгос улс

7 1950 онд Сөүл ногоон хот байжээ. Одоо бол ногоон цэцэрлэгжүүлэлтийн эргэн тойронд гэрэлтэх туяат гэрлийг (неон гэрэл) л харж болно.

 

 

Бээжин, Хятад улс

9 Бээжин дэлхийн хамгийн том хотуудын нэг төдийгүй улсынхаа төв юм. 1950 оноос хойш Хятад улс хурдацтайгаар хөгжисөөр байгаа билээ.

 

Улаанбаатар, Монгол улс 

10 Одоогоор, Монгол улс хамгийн өндөр хөгжилтэй орон биш ч 1950 оноос хойш Улаанбаатар хот хурдацтайгаар өөрчлөгдсөөр байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY