Одоо шийдсэн ч ойрын 10 жилд харамсахгүй 5 сонголт

0
98

Арван жил гэдэг хэний ч хувьд богино хугацаа биш. Бид өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж чадаагүйдээ л дэндүү их харамсдаг. Заримдаа бодсоноо хийхийг хүсдэг ч санасанаар болохгүй эсвэл хийхээс айдаг.Тэгээд гаргасан шийдвэр маань хэтэрхий оройтсон байх үе бий. Тийм л харуусалд унахгүйн тулд одоо шийдсэн ч арван жилийн хугацаанд харамсахгүй 5 сонголт.

Хэн гэдгээ танин мэдэж, дуртай зүйлээ хийх

images

Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт цагийг таатай өнгөрөөх сайхан ч өөрийнхөө дуртай зүйлсийг хийх тун чухал юм. Эхний алхам бол та яг юуг чин сэтгэлээсээ хийх дуртай гэдгээ тунгаан эргэцүүлж мэдээд чадах чинээгээрээ хийх юм. Бусдын эрхшээл, аливаа зүйлсийн нөлөөнд автахыг өөртөө бүү зөвшөөр.

Өглөө бүр зорилготой сэрэх

2
Ямар нэг аз завшаан тань руу ирэхийг хүлээн хэвтэх нь дэндүү өчүүхэн зан. Энэ таныг хаана ч, юунд ч хүргэхгүй. Дэлхий танд өргүй, та өөрөө амжилтанд хүрч чадна гэдгийг санаарай. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх үедээ та дэлхий бол хамгийн сайхан газар болохыг ойлгож чин сэтгэлээсээ аз жаргалтайгаар амьдарч эхэлнэ.
Хаана амьдарч байгаа тэр газартаа хариуцлагатай байж сайхан зүйлсийн төлөө хичээн зүтгээрэй.

Гар утасаа түр орхиод одоо цагтаа амьдар

download-1
Одоо цагтаа амьдрах нь бидний боддогоос илүү энгийн. Гэхдээ л амархан сарнидаг зүйл. Одооо цагтаа амьдрахад бид болж өнгөрсөн бүх үйлийн эцэст үлдэх зүйл хамгийн сайхан нь гэдгийг ойлгоно.
Одоо цагийнхаа агшин хором бүрт төвлөрч энэхэн мөчид амьдарч байгаадаа талархаарай

Бага ажиллаж хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх

57a2982d2a00002a00fb48e6 Амжилт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Харин хамгийн чухал зүйл бол бага ажиллаж үнэтэй цагаа хайртай хүмүүстэйгээ хамт баяр хөөртэй өнгөрүүлэх юм.
Та долоо хоногт 60-аас илүү цаг ажиллаж хэмжээлшгүй их мөнгөтэй боллоо ч таны хүүхдийн инээмсэглэл, аав ээжийн хайр энэрэл, эсвэл гэр бүлийхэнтэйгээ хамт байхдаа мэдэрдэг баяр баясгаланг хэзээ ч худалдаж авч чадахгүй.

Муу хүмүүст баяртай гэж хэлэх

0c65c09e-c5d6-45b8-bd2e-846abffd7f28

Муу хүмүүстэй хамт байхад бие, сэтгэлээрээ зовдог. Таныг огтоос хүндэлдэггүй нэгэнтэй хамт байхын оронд юунаас ч айлгүйгээр тэднээс зайгаа барьсан нь дээр. Бусдаас хүндлэл хүлээх хамгийн зөв зам бол эхлээд өөрийгөө хүндлэх билээ.

NO COMMENTS

LEAVE A REPLY