Шинжлэх ухаан хараахан тайлбарлаж чадаагүй хүн төрөлхтөний нууцлаг 10 араншин

0
292

Хүн маш олон янзын ааш авир гаргадаг.Бидний өөрсдийгөө харуулах илэрхийлэл өөр өөр утгатай. Хэн нэгэн өөрсдийн минь тухай ярьж байхад бид ичингүйрдэг. Мухар сүсэгээсээ болж толь хагалах, хар муур харахыг цээрлэдэг. Эдгээр араншин нэлээд толгой эргэм шүү. Яагаад бид эдгээр араншинг гаргадаг вэ?  Бидний өөрсдийгөө илэрхийлэх арга бүхэн хүмүүст ойлгомжтой байдаг билүү? Та мэдэхгүй байгаа бол шинжлэх ухааны хараахан тайлбарлаж чадаагүй байгаа нууцлаг араншингийн тухай доорх нийтлэлийг уншаарай.

Мухар сүсэг

1
Яагаад бид мухар сүсэгтэй байдаг талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй байна. Жишээ нь: Хаа нэгтээ явж байхад хар муур урдуур гарахыг хараад муу ёр гэдэг. Харин энэ үнэхээр сайн уу? эсвэл муу юу?

Зүүд

2
Зүүдлэх нь сэтгэл хөдлөлийг тайвшируулж, хэвийн хэмжээнд байлгадаг төдийгүй биднийг ой санамжаа сайжируулахад болон асуудалаа шийдвэрлэхэд тусладаг байна.

Урлаг

3
Зураг зурах, бүжиглэх, уран баримал хийх, хөгжим тоглох, дуу, шүлэг  бичих энэ бүгд ердөө л хүний сонирхол уу? эсвэл өөр онцгой зүйл үү? Бидний мэдлэгийг тэлж эсвэл шинэ зүйлсийг бидэнтэй хуваалцахын тулд урлаг оршин байдаг уу? Хараахан хариулт олдоогүй л байна

Өглөг буян ба  өгөөмөр зан

4
Яагаад бид өгөөмөр байдаг вэ? Тодорхой шалтгаан олдоогүй байна. Харин өгөөмөр зан бол хүний араншингийн нэг хэсэг, хүн бүрийн өөртөө бий болгох араншин юм.

Өсвөр нас

5
Хүн бүхэн өсвөр насыг туулдаг. Харин үүнд ямар учир шалтгаан байна вэ? Зарим нь энэ бол бид насанд хүрэхээсээ өмнө өсвөр насанд хүрсэнийг танин мэдхэд тархинд тусладаг, зарим нь өсвөр нас бол хүн нас ахиж хариуцлага хүлээхийн өмнөх ааш зангийн сорилгой юм гэжээ.

Улайх

6
Улайх нь эмзэг сэтгэлийн мэдрэлийн тогтолцоо хэт их ачаалалсаны үр дүн юм гэж одоогоор үзэж байна. Чарлез Дарвин хүртэл хүн яагаад улайдагийг тайлбарлах гэж оролдож байжээ.

Хамараа ухах

7
Дөрвөн өсвөр насанд хүрсэн хүүхдүүдийн нэг нь өдөрт дөрвөн удаа хамараа ухдагийг мэдэх үү? Яагаад бид хамараа ухдаг талаар тодорхой шалтгаан үгүй ажээ. Зарим эрдэмтэд “хамараа ухах нь хүний дархлааны тогтолцоог дэмждэг” гэж үзэж байгаа аж.

Инээд

8
Инээд биднийг бие биедээ дотно байлгах аз жаргалын даавар буюу эндорфины түвшинг нэмэгдүүлдэг .

Ичингүйрэл

9

Ичингүйрэх мэдрэмж хаанаас үүсдэгийг бид яг таг мэддэггүй. Энэ нь хүний удамшисан зан чанар эсвэл өөрсдийн маань хувийн туршлага эсэх дээр тодорхой хариу алга байна.

Үнсэх

10

 

Үнсэх тухайд эртний хүмүүс нялх хүүхдээ хөхнөөс гаргахын тулд амаараа хооллодог байсан бөгөөд энэ нь олон зуун дамжин хөхөөрөө хооллох ой санамжийг бий болгосонтой холбоотой гэсэн онол байдаг. Гэхдээ л хэн мэдлээ өөр тодорхой шалтгаан байгаа ч юм бил үү?

NO COMMENTS

LEAVE A REPLY