Таны төрсөн өдрийн тоо ямар учиртай вэ?

0
269

Таны төрсөн өдрийн  хувийн зан чанарын тухай тодорхой мэдээлэл агуулж байдаг
Зурхайн ордтой адил таны төрсөн өдрийн тоо тодорхой утгыг агуулж байдаг нь нэлээд сонирхолтой шүү.
Таны хэдэн сард төрсөнөөс үл хамааран төрсөн өдрийн тоо тодорхой мэдээллийг хэлж өгөх болно.

download-2

3, 9, 12, 15, 21, 29, 30:  Дээд зэргийн бүтээлч

Хэрэв та эдгээр өдрийн нэгэнд төрсөн бол хамгийн бүтээлч байхаар хувьтай заяагдсан хүн. Та урлаг, соёлыг хэн хүнээс илүүтэйгээр сонирхож аливааг өөр өнцөгөөс харж тухайн зүйлийнхээ талаар төсөөлж чаддаг хүн. Та эгээ л маш олон бүтээлч ажилд авсан мэт санагдвал шууд л хийгээд үзэх хэрэгтэй. Тэгээд аливаа ажилыг хийхдээ хичнээн гаргууд гэдгээ мэдээд гайхаж магадгүй шүү.

1, 10, 18, 19, 27, 28 :  Төрөлхийн удирдагчид

Хайрласан хүнээ чин сэтгэлээсээ хайрладаг.
Өөрийн өмнөө тавьсан зорилгын төлөө тууштай, хэнээс ч тусламж эрэлгүй хичээн зүтгэдэг.
Энгийн даруу, хатуу чанд байж, өөрийгөө хүрээлэн буй орчинд итгэл төгс бие авч явдаг.Та төрөлхийн удирдагч болохоор төрсөн. Юу ч таныг зогсоож чадахгүй.

2, 6, 7, 11, 20:  Хамгийн сайхан сэтгэлтэй

Та эдгээр өдрийн нэгэнд төрсөн бол энэ дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүн юм.
Та буруу, зөвийг танин ялгаж хүмүүст эргэлзээ айдас төрүүлдэггүй, юу ч тохиолдсон даван туулж чаддаг.
Ямар нэг уур бухимдал, дарамт учирсан ч дөлгөөн тайван байдаг. Мөн гэнэтийн асуудал тохиолдох үед учир шалтгааныг нь тогтоож шийдвэр гаргахаасаа өмнө хэрхэн маргааныг шийдвэрлэж болох арга замыг хайн тухайн асуудлаа бүрэн төгс ойлгож буй эсэхээ тунгаан эргэцүүлдэг.
4, 25, 16, 5, 14, 23:  Адал явдлын хорхойтон

Та эдгээр өдрийн нэгэнд төрсөн бол найзуудаасаа ч илүү хамгийн адал явдалд дуртай хүн. Шинийг эрэлхийлэх боломж гарсан л бол аливаа шинэ зүйлсийг сонирхдог. Та үгээр хэлэхийн аргагүй адал явдалын хорхойтон мөн өөрийн хүрээлэл дахь хүмүүстээ урам зориг өгдөг. Урьд өмнө үзэж байгаагүй шинэ, гайхамшигтай зүйлийг эрэлхийлж байхдаа л та амьдралын сайханыг мэдэрдэг.
8, 17, 22, 26, 13, 24, 31:  Маш гэр бүлсэг

Та эдгээр өдрийн нэгэнд төрсөн бол хамгийн гэр бүлсэг хүн. Өөрийн гэр бүлдээ санаа тавьж, тэд таньгүй бол баяр хөөртэй байж чаддаггүй. Дотны хүмүүсээ чин сэтгэлээсээ халамжлан амьдралд юу ч тохиолдсон хамаагүй тэднийхээ дэргэд нь байдаг. Огтоос асуулгүйгээр нүд ирмэхийн зуурт дотны хүнийхээ дэргэд хамт байдаг. Анд нөхөд ч таны хувьд хоёр дахь гэр бүл билээ.
Таны төрсөн өдрийн тоо хувийн зан чанарын тань тухай юуг өгүүлдэгийг багахан ч атугай мэдээлэл өгсөн гэдэгт итгэл дүүрэн байна.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY