Гадил жимсний хальс

0
55

Энэхүү мэдээлэлийг уншаад л та дахин хэзээ ч гадил жимсний хальсыг хаяахгүй гэдэгт итгэж байна
Гадил жимс  ашиг тустай гэдэг нь нэгэнт илэрхий болжээ. Гэвч хүмүүс гадил жимс идчихээд л хальсыг нь хаячихдаг. Харин зарим оронд, бүүр тодорхой хэлвэл Энэтхэгт гадил жимсний ашиг тусыг олон арван жилийн турш хэрэглээсээр иржээ. Тиймээс та бүхэндээ гадил жимний хальсыг хэрхэн хэрэглэх аргыг хүргэж банйа.

1.Шүдээ цайруулахын тулд гадил жимсний хальс хэрэглэж болно

whitening-teeth-by-using-banana-peels
Шүдээ хоёр долоо хоногийн турш өдөр бүр гадил жимсний хальсны дотор талаар үрээрэй. Тэгээд гайхамшигтай үр дүнг анзаарах болно.

2. Арьсан дээр гарсан үүг арилгах

banana-peel-for-glowing-skin-760x428-660x372

Хэрэв та “үү”- ний асуудалтай бол гадил жимсний хальс таны асуудалыг шийдэж чадна шүү. Бүүр “үү”- г арилгаад зогсохгүй цаашид дахин гарахаас сэргийлнэ. Гадил жимсний хальсыг хэсэглэн аваад “үү” гарсан хэсэгт тавиад боолтоор боомгоорой. Тэгээд унтахдаа ч авах хэрэггүй. Энэ байдлаараа “үү”- гээ бүрэн гүйцэт эдгээх хүртлээ энэ аргийг хэрэглээрэй.

3.Батга, үрчлээ гэж үгүй

3
Гадил жимс арьс арчилгаанд дээд зэргээр зохицсон жимс юм. Учир нь гадил жимсэнд олон төрлийн амин дэм, насжилтын эсрэг бодис агуулагддаг. Гадил жимс нүүрний арьсыг чангаруулж, тэжээл өгдөг. Нүүрний тань хаана батга, үрчлээ байна тэр хэсэгт гадил жимсний хальсаар 30 минутын турш үрээрэй.

4. “Хайрст үлд*” – ийг эдгээдэг

4
Хэдий арьсны өвчинийг бүрэн гүйцэт эдгээдэггүй ч хайрст үлдийн шинж илэрсэн үед тэрхүү хэсгийг зөөлрүүлдэг.

5. Гадил жимсний хальс өвчин намдаагчтай адил

6
Биеийнхээ өвчтэй хэсгийг гадил жимсний хальсаар үрээрэй. Энэ бол хамгийн сайн өвчин намдаагч.

6. Гадил жимсний хальс жингээ хасахад туслана

7
Та гадил жимсний хальсанд их хэмжээний кали* агуулагддагийг мэдэх үү? Гадил жимсний хальсанд 40% кали агуулагддаг. Энэхүү эрдэс бодис жингээ хасад тун хэрэгтэй. Гадил жимс бодисын солилцоог дэмжиж калорыг шатаадаг. Мөн эрч хүчтэй болгоно. Та эрч хүчтэй байх тусамаа өөдрөг, идэвхтэй байна шүү дээ. Мөн гадил жимсний хальсанд амин хүчил, В амин дэмүүд болон А амин дэм(витамин) агуулагддаг.

Ногоон эсвэл Шар гадил жимсийн алийг нь сонгох вэ?
Хорт хавдартай тэмцэгч бүтээгдэхүүн дотроос бүрэн боловсорсон гадил жимс илүү үр нөлөөтэй мөн  биед цусны цагаан эс үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Та жингээ хасахыг хүсвэл ногоон гадил жимсний хальс сонгох хэрэгтэй. Ногоон хальс нь хоол шингээхэд тустай пробиотик* их хэмжээгээр агуулдаг. Мөн ногоон гадил жимсний хальс серотонин, дофаминины түвшинг нэмэгдүүлдэг байна.

Өөр нэг арга бол гүйцэт боловсорсон гадил жимсээр цай найруулж уух.

Цай бэлдэхийн тулд гадил жимсний дээд, доод талыг тайрч аваад тогоондоо хийн 10 минутийн турш буцалгана. Хэрэв ялимгүй амттайг уухыг хүсвэл бага зэргийн зөгийн бал нэмж болно шүү.
Магадгүй ногоон гадил жимсээр хоол хийхэд илүү тохиромжтой. Ногоон гадил жимсний хальсыг карри хийхэд эсвэл бүүр төмсний оронд ч хэрэглэж болно. Таны үргэлж санууштай нэг зүйл бол та ямагт бүтээлч байх хэрэгтэй. Бүтээлч байх эрх чөлөөг мэдрээрэй.
Нэг сануулах зүйл гэвэл гадил жимс хэрэглэхээсээ өмнө сайн чанартайг нь сонгон авч, бүрэн гүйцэт цэвэрлэж байгаарай.

ХАЙРСТ ҮЛД – арьсны эсийн эвэрших үйл ажиллагаа түргэсэний улмаас арьсан дээр зузаан хайрстай тууралт гардаг арьсны үрэвсэлт архаг өвчин юм. Тууралт гарсан хэсгийн арьс хуурайшиж арьсны гоо сайханд муугаар нөлөөлдөг. Загатнаа нь халуун чийгтэй газар ихэсдэг
Кали- Кали нь олон үүрэгтэй бөгөөд гол үүрэг нь цусны даралт буурууладаг, цус харвалтаас сэргийлдэг гэж судлаачид үздэг. Гэхдээ хоногт 99мг-аар хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод цочроодог тул жимс, ногооны шүүстэй хэрэглэх хэрэгтэй.

• Кали дутагдахад:
Арьс хуурайшиж гүйлгэх, бие дагжрах, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, тос хуримтлагдах, цусны даралт ихсэх шинжүүд гарна. Хэрэв калийг тунu нь хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гарна. Мөн кали дутагдахад зүрх судас эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг.Бие махбодиос шингэн ялгаралтийг нэмэгдүүлдэг.

Пробиоток – хүний эрүүл мэндэд тутстай микро-организм

NO COMMENTS

LEAVE A REPLY