Аз жаргалгүй хүмүүсийн 8 зуршил

0
193

Бүх ажил биелэж амьдрал сайхан санагдахад аз жаргалыг мэдрэх маш амархан. Аз жаргалын жинхэнэ сорил бол бидний санасан үйл бүтэхгүй байх явдал юм. Амьдрал тун их ачаалалтай, завгүй мэт санагдахад бид ухаалаг шийдвэр гарган элдэв маргаанд оролцохоос татгалздаг билээ. Өөрийн аз жаргалаа удирдаж чадах цор ганц нэгэн бол та өөрөө гэдгийг санаж яваарай. Аз жаргалтай хүмүүс баяр хөөртэй байх сайн зуршилтай байдаг. Харин энэ удаад үргэлж уруу дорой эсвэл уур бухимдалтай нурам цайраг гаргадаг аз жаргалгүй хүмүүсийн найман зуршилийг танд хүргэж байна. Хэрэвзээ танд эдгээр муу зуршилийн аль нэг байгаа бол эерэг хандлага дээр анхааралаа төвлөрүүлж эхлэх цаг болжээ.
1.Атаа хорсол тээх

1

Атаа хорсол тээх нь эгээ л хүнд чулуу шуудайлж үүрчихээд зөөж явахтай адил. Атаа хорсол хүнийг аз жаргалтай байхад садаа болдог. Хэн нэгэн таныг гомдоосон эсвэл танаас урвасан үед урагш тэмүүлэх дэндүү хэцүү байдаг ч өөрт тохиолдсон муу үйлээ ирээдүйд тань сөргөөр нөлөөлөхийг бүү зөвшөөр. Дотроо тээсэн атаа хорсолоо сэтгэлээсээ авч хаясаны дараа сэтгэл илүү хөнгөн, аз жаргалтай болсоныг мэдрэх болно

2.Хэт шүүмжлэмтгий байх

People pointing at businessman, close-up (blue tone, grainy)

Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрхэд цаг хугацаа ордог. Өөрийнхөө үнэ цэнийг ухаарсанаар хүн өөрийн жинхэнэ аз жаргалыг бүтээнэ. Өөрийн үнэ цэнийг мэдэх нь хүнийг илүү их өөртөө итгэлтэй, хүчтэй болгодог. Энэхүү итгэл бусдыг ч мөн гэрэлтүүлнэ. Үргэлж бусдыг шүүмжлэх нь тэдний мууг харуулах бус өөрийн тань алдаа дутагдалыг бусдад харуулдаг. Цаг ямагт бусдыг шүүмжлэгч нэгэн аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс хүн бүр өөр гэдгийг ойлгож тэднийг хүндлэх чухал юм шүү.

3. Донтох

3

Аз жаргалгүй хүмүүс өөрсдийн уур хилэн, зовлон гунигаа мартахын тулд бусдаас тусламж эрдэг. Зарим нь өөрсдийнхөө зовиур шаналалыг мартахын тулд архи ууж, мансууруулах бодис хэрэглэж эсвэл мөрийтэй тоглоом тоглосоноор өрийгөө хэд дахин илүү өвчин зовлонд унагадаг. Тийн буруугаар сэтгэлийн шаналалаа мартахын оронд эерэг хандлагыг өөртөө бий болгох гээд хичээгээд үз. Зураг зурах, будах, өөрийн бодролоо бичих, ном унших, дуу сонсох гээд танд эерэг сэтгэгдэл төрүүлэх зүйлийг хийгээрэй.

4. Цаг үргэлж гомдоллох

3
Аз жаргалтай хүмүүс гомдлох нь ямар ч тусгүй гэдгийг мэддэг. Аливааг өөрчлөхийн тулд гомдоллох бус хийж бүтээ гэдэг шүү дээ. Цаг үргэлж гомдолдог хүн эргэн тойрондоо сөрөг энергийг түгээдэг. Хэчнээн хүндхэн байдалд орсон ч муу зүйлс дээр төвлөрөхийн оронд эерэг зүйлсэд анхаарлаа хандуулаарай

5. Харуусал гэмшилээр дүүрэн байх

4
Судлаачид “өнгөрсөнд гаргасан шийдвэрийнхээ талаар байнга сөрөг бодол тээж явах нь тэсвэрлэшгүй уур бухимдал, цөхрөлийг үүсгэдэг” гэдгийг баталжээ. Үе үехэн бид өөрсдийн хүсэж бодсоныхоо эсрэг үйлдэл хийчихдэг. Гэхдээ өнгөрсөн цаг хугацаа бол өнгөрсөн. Алдаандаа харуусан гомдоллох нь юуг ч өөрчлөхгүй харин ирээдүйг тань бүдгэрүүлж мэднэ. Алдаанаасаа суралцаж ирээдүйд юу хийхээ шийдээрэй.

6. Хов жив

5
Хов жив хөөцөлдөгч нэгэн айдас, зовнилийг үүсгэдэг. Өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байхын оронд бусдын амьдралд хошуу дүрж, хүний хэлж ярьсан болгоноос “өө” эрэх нь тэдний хувьд тун сайхан санагддаг биз. Аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүнд хов жив хөөцөлдөх огтоос хэрэг байдаггүй. Та үнэхээр л аз жаргалтай байвал бусдыг доршоож, сэтгэлээр унагах бус өөрийн амьдралын хамгийн сайн сайхан зүйлс дээр төвлөрч байдаг.

7. Ирээдүйд санаа зовох

6
Мөнгө хадгалах, ирээдүйн зорилго төлөвлөгөөтэй байх нь өөр зүйл харин ирээдүйд биелэх , биелэхгүй зүйлийн тухай түгшүүр зовнилоор дүүрэн байх нь зовлон үүсгэхээс хэтрэхгүй. Магадгүй ирээдүй айдас хүргэм байж болох ч өөртөө итгэл дүүрэн байхад юу ч тохиолдсон даван туулж чадна. Шаргуу хөдөлмөрлөж, эелдэг даруу байж, өндөр дээд хүсэл эрмэлзэл тээн урагш тэмүүлэхэд бусад зүйл аяндаа бүтнэ.

8. Асуудлыг дордуулах

7
Хүндхэн байдал үүсэхэд сөрөг бодолтой хүн улам илүү асуудлыг дордуулдаг. Буруутсан асуудалаа шийдвэрлэх бус тухайн нөхцөл байдлаа хэт дөвийлгөж аливаа боломжийг мартан сөрөг зүйлс дээр л төвлөрөх хандлагатай байдаг.Бид бүгд л саад бэрхшээлтэй тулгардаг. Аз жаргалтай өөдрөг хүн, аз жаргалгүй гутранги хүн хоёрын ялгаа бол тулгарсан нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байгаагаар ялгардаг. Амаргүй бэрхшээл тулгарвал хэсэгхэн зуур амраад асуудлаа шийдвэрлэх боломжийг олоорой.

NO COMMENTS

LEAVE A REPLY