Буруу цагт идвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх 6 хүнс

0
32

Эрүүл  хоолны дэглэм биед нэн тустай бол эрүүл хүнс идэх нь бидний биед  хэрэгцээтэй амин дэм, тэжээлийг өгдөг. Гэвч хоол хүнсээ буруу цагт идэх нь танд тус болохоосоо илүү хор болно гэдгийг та мэдэх үү?

Эрүүл чийрэг байхын тулд хоолоо хэдэн цагт идэхээ мэдэх нь маш чухал юм.
Дараах эрүүл хүнсийг идэж болох тохиромжтой цагийн талаар уншаад мэдээрэй.
1. Будаа

many-cups-uncooked-rice-make-one-cup-cooked-rice_d59496a2bf3eafe8
Хоол судлаач нар будаанд цардуул их агуулагддаг учир оройн цагаар будаа идэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэв оройн цагаар та будаа идвэл таны бие хөөсөн мэт санагдаж унтхад тун хүндрэлтэй болно. Мөн оройн цагаар будаа идэх нь шингэц удаан байдаг учираас биеийн жинг нэмдэг байна.
Будаа идэх тохиромжтой цаг :
Өдрийн цагаар бодсын солилцооны ажиллагаа өндөр байдаг учир будааг өдөр идэх нь илүү тохиромжтой.

2.Сүү

download-2
Сүү уураг болон бусад тэжээллэг бодсоор баялаг учир эрүүл ундаа гэгддэг. Харамсалтай нь өдрийн цагаар сүү уух нь шингэхдээ маш удаан учир таныг нозооруулдаг гэж шинжээчид үзэж байна.
Сүү уух тохиромжтой цаг:
Оройн цагаар сүү ууснаар бие тайвширч тэжээллэг бодис шингэхдээ үр дүнтэй байдаг учир сүү уух тохиромжтой цаг нь орой юм.

3. Аарц

download-3

Оройн цагаар аарц уух нь биеийн халууныг өдөөж  хүчиллэг чанарыг нэмэгдүүлэн хоол боловсруулалтьн хямралыг үүсгэдэг байна. Мөн ханиад, хатгаа үүсгэнэ.

Аарц уух тохиромтой цаг :
Өдрийн цагаар аарц уух нь хоол шингэх явцыг хэвийн хэмжээнд хүргэж гэдэсний эрүүл байдлыг сайжруулдаг зэрэг эрүүл мэндийн ашиг тустай

4. Ногоон цай

download-6
Ногоон цай олон талын эрүүл мэндийн ашиг тустай учираас бид уух дуртай байдаг. Гэхдээ зөвхөн оройн цагаар л ногоон цай уувал эрүүл мэндийн ашиг тусыг нь хүртэнэ. Өглөө уух нь ходоодны хүчиллэгийг ихэсгэж усгүйдэлийг үүсгэдэг. Учир нь ногоон цайнд кофени агуулагддаг.
Ногоон цай уух тохиромжтой цаг:
Ногоон цайг өглөөнөөс бусад цагт ууж болно.

5. Алим

download-10
Алим амин хүчилээр баялаг учир гэдэсний хүчиллэг түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн оройн цагаар алим идэх нь гэдэсний хүчиллэгийг бууруулдаг.

Алим идэх тохиромжтой цаг :
Алим пектин амин дэмээр баялаг. Алимд агуулагдах зөөлөн эд гэдэсний ажилагааг сайжруулж, биеээс хорт бодсийг устгана. Энэхүү жимсийг өдөр идвэл ашиг тустай.

6. Гадил жимс

images
Оройн цагаар гадил идэх нь ханиад, хатга үүсгэнэ. Мөн гэдэсний хямрал үүсгэдэг учир оройн цагаар идэхээс зайлсхийгээрэй.
Гадил жимс идэх тохиромжтой цаг :
Гадил жимс ислэг амин дэмээр баялаг тул хоол шингэцийг сайжруулдаг. Мөн цээж хорсолтонд нэн тустай хүчил саармагжуулагчаар баялаг. Өдрийн цагаар гадил жимс идэх нь таныг бүтэн өдрийн турш эрч хүчтэй байхад туслана.
Ингээд та эрүүл хүнсээ идэж болох тохиромжтой цагийг мэдлээ. Тиймээс эрүүл хүнсээ идэхдээ дахин алдаа бүү гаргаарай.

NO COMMENTS

LEAVE A REPLY