Хэзээ ч үл тоож боломгүй 10 зүүдний бэлгэдэл

0
653

Олон зууны туршид хүмүүс зүүдний бэлгэдэл, утга учирыг тайлах гэж хичээсээр байгаа билээ. Арван есдүгээр зууны сүүлч үеийн сэтгэл зүйч Карл Юнг далд ухамсарын онол, судалгаагаараа танигдаж ийн судлах явцдаа “зүүдлэх нь ухамсар болон сүнслэг ертөнцийн үүдийг нээдэг” гэх дүгнэлтэнд хүрсэн байна.
Гэвч эрдэмтэд унтах үед зүүдлэхээс илүү олон явдал болж өрнөдөг гэж үздэг байна. Японы Кёто хот дахь ATR Мэдрэл, сэтгэц зүйн шинжлэх ухааны лаборторид хэдэн хэдэн туршилт явуулсаны үр дүнд хүний тархи зүүдний тодорхой дүрслэлүүдийг хуулбарладаг болохыг олж мэдсэн байна. Эцсийн дүндээ тэд “хүн бодит амьдралд тохиолддог үйл явдлыг зүүдэндээ харж байдаг” гэж дүгнэжээ.
Зүүдээ илүү тодорхой мэдэхийн тулд бид өдөр тутмынхаа амьдралдаа юу хийж, хэрхэн оролцож буйгаа сайтар тунгаах хэрэгтэй. Зүүд бидэнд цаашид юу тохиолдохыг ямар нэг далд утгаар хэлж өгдөгийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл зүүд ямар далд утга илэрхийлнэ вэ? Зүүднээс ирэх янз бүрийн дохиог шинжлэж үзээд хэрхэн тайбарлах вэ?
Мэдээж хэрхэн тайлбарлах нь эргэлзээтэй ч доор зүүднийхээ далд, бэлгэдэл утгыг тайлж мэдэх сэжим болгож нийтлэг 10 зүүдний тайлбарыг нийтэллээ
1. НИСЭХ

Little Girl Flying at Twilight

 

Нисэж байна гэж зүүдлэх нь хүсэл эрмэлзэлдээ хүрэх цаг болсоныг илтгэнэ. Та хаашаа явж байна? Та хэрхэн тэнд очсон бэ? Амьдарлаа чиглүүлэхэд ямар нэг саад бэрхшээл тулгарч байна уу? Хэдий сэрсэн ч нисэж буй зүүд бидэнд дахин дахин санагдсаар байдаг. Та амьдралдаа эрх чөлөөг мэдэрч хүссэн бүхэн хүрэх боломжтойг гэдгийг энэ зүүд хэлж өгдөг.

2. ХҮРХРЭЭ

2
Усны тухай зүүдлэх нь оюун санаа, сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Ус цэвэр ариуныг бэлгэднэ. Хүрхрээний тухай зүүд нь хамгийн гайхамшигтай зөн юм. Хуучин бүхэн арилж шинэ эхлэл бий болсоныг энэ зүүд илтгэдэг.
Зүүдэндээ хүрхрээ харсан бол : Хүрхрээ жижиг эсвэл том байв уу? Би хэрхэн ойлгомжгүй зүйлсийг хүлээж авч байна вэ? Хүрхрээ харанхуй ширэнгэн дотор эсвэл үзэсгэлэнт эрэг дээр байна уу? гэж асуугаарай. 

3. ШҮД

3
Шүд зүүдлэх нь хамгийн нийтлэг зүүд ч бүх шүдний тухай зүүднүүд нас ахиж буйг илэрхийлдэггүй. Шүдээ хөдөлгөж байна гэж зүүдлэх нь хэрэгтэй зүйлс тун удахгүй гарч ирнэ гэдгийг бэлгэдэж байхад өнгөр тогтсон шүд айдас, түгшүүртэй байгааг бэлгэднэ. Шүд унаж байна гэж зүүдлэх шүдтэй холбоотой бүх зүүднээс хамгийн нийтлэг. Ийн зүүдлэх нь бухимдал, цөхрөл үүсгэх шинэ нөхцөл байдал үүсэж буйг илтгэдэг. Энэ зүүдний утга нь шинэ ажилтай болох, итгэл найдвараа алдах айдас, хосын харилцаа хүчгүй болж буйг, нуугдсан хуудал хуурмаг илрэн гарч ирэхийг илтгэдэг.
Шүд зүүдлэсэн бол : 
Шүд унаж буй нь хэрхэн мэдрэгдсэн бэ? Шүд бол хүний амин чухал эрхтэн, биеийг тэтгэгч юм. Харин би амьдралаа хэрхэн урам зоргиороор дүүргэх вэ? гэж асуугаарай.

4. ҮХЭЛ

4
Үхлийн тухай зүүд  мөн нэлээд түгээмэл. Иймэрхүү зүүд нь хичнээн ойлгомжгүй хачин санагддаг ч үхлийн тухай зүүд зарим зүйлсийн төсгөлийг бэлгэднэ. Үхэл бол хүний амьдралын нэг хэсгийн эцсийн зогсоол юм. Ийм зүүд зовлон шаналал, уур хилэн, аливаа нэг үйлийн төсгөлийг илэрхийлнэ. Үхэл өөр нэг зүйл шинээр бий болно гэсэн санааг агуулдаг. Үхлийн тухай эсвэл үхэж байна гэж зүүдлэх нь сэтгэл санаанд маш олон өөрчлөлт гарахыг илтгэнэ.
Хэрэв үхлийн тухай зүүдэлсэн бол : 

Би хаана ганцаарахнаа нас барсан бэ? Би хайртай зүйлээ алдсан уу?  гэж  өөрөөсөө асуугаарай. Мөн эдгээр зүүднүүд нь хайртай нэгнээсээ салж шинэ хайртай учирах болно гэсэн зөн байдаг.

5. ЖИРЭМСЭН БОЛОХ

5
Жирэмсэн байна гэж зүүдлэх нь хувь хүний чухал өсөлт дэвшилийг бэлгэднэ. Энэ зүүд ирээдүйн шинэ үйл, шинэ хүсэл эрмэлзийг харуулдаг.
Жирэмсэн байна гэж зүүдэлсэн бол: 
Би юу бүтээхийг хичээж байна вэ? Амьдралынхаа дэвшилд би ямар өөрчлөлттэй тулгарч байна? Шинэ боломжууд гарч ирсэн үү? гэж  өөрөөсөө асуугаарай.
Жирэмсэний тухай зүүд нь ажил болон харилцаандаа дэвшил гаргах хэрэгтэй боломж гарч ирэхийг илтгэдэг.

6. БАЙШИН

6
Байшин зүүдлэх нь хувь хүний зан чанарын өөрчлөлтийг бэлгэднэ.
Байшингийн төрөл загвар, өрөөний хэмжээгээс хамааран зүүдний тайлбар гүн утгатай байдаг. Байшин нууц байдал, тав тухыг илтгэнэ. Дээврийн өрөө нуугдсан ой санамжийг бэлгэддэг байхад байшингийн суурь зөн совин, далд ухамсарыг төлөөлнө.
Зүүдэндээ байшин харсан бол өөрөөсөө: 
Би өөрийнхөө биедээ хэрхэн анхаарал тавьж байна вэ? Би өөрийнхөө биеийг хэрхэн авч явж байна вэ? гэж асуугаарай.
7. МӨНГӨ

7
Мөнгөний тухай зүүд биднийг сэрхэд баяр хөөртэй болгодог. Мөнгө зүүдлэх нь өөрийнхөө үнэ цэнийг  ухаарах учиртайг мөн аз завшаан тохиохыг бэлгэднэ.
Сугалаанд хожиж байна гэж зүүдлэх амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг, мөнгө үрж байна гэдэг нь өөрийн үнэт зүйлсээ алдах айдсыг бэлгэднэ.  Мөнгөний тухай зүүд элбэг хангалуун амьдрал, эд баялагтаа хандах сэтгэл хөдлөлтэй хамаатай байдаг.
Мөнгө зүүдэлсэн бол:
Би ажилаа алдсан уу? Өртэй бил үү? Сугалаанд хоживол юу хийх вэ? гэж  өөрөөсөө асуугаарай.  Мөнгө амьдралын урсгалыг бэлгэддэг.

8. ШАЛИГ ЗАВХАЙ ЯВДАЛ

8
Энэ төрлийн зүүд нь хуяал тачаалыг илтгэж , дур хүсэлээ захирах эсвэл илэрхийлэх хэрэгтэйг сануулдаг байна. Мөн иймэрхүү зүүд айдас, өөрт тулгарсан асуудал, ойлгомжгүй харилцааг илэрхийлдэг.
Иймэрхүү зүүд зүүдэлсэн бол:
Би хайртай нэгнээ алдахаас айж байна уу? Өөрийнхөө харилцаанд сэтгэл хангалуун бус байна уу? Өөрийнхөө бие, хүсэл эрмэлзлийг хэрхэн мэдэрч байна вэ? гэж өөрөөсөө асуугаарай. 

9. ГАЛ

9
Галын тухай зүүд нь зүүдний  үйл явдалаас хамаарч хэдэн хэдэн утгатай байна. Алсаас гал харж байвал хүсэл эрмэлзэл, өөрчлөлтийг, галаар тоглож байвал аюултай үйл ажиллагааны анхааруулга зэргийг бэлгэднэ. Гал ноцон асаж буйг зүүдлэвэл таны дотор нуугдсан уур хилэнг илэрхийлдэг.
Ийм зүүд зүүдэлсэн бол:
Би аюултай нөхцөл байдлаас зугтдаг билүү? Өөрийнхөө цаг хугацааг аюултай зүйлсээр оролдон өнгөрөөж байна уу? гэж  өөрөөсөө асуугаарай.

10. НҮЦГЭН БАЙХ

3-minions-without-clothes-cartoon-fun-hd-wallpaper

Нүцгэн байна гэж зүүдлэх хамгийн нийтлэг зүүдний нэг юм. Иймэрхүү зүүд хүний бусдад нээлтэй байх айдастай холбоотой. Хэрэв хэн нэгэн нүцэглүүлсэн байгааг харвал тухайн нөхцөл байдлын жинхэнэ үнэнг илтгэж шударга бус үйлийг зөгнөдөг. Мөн нэр хүндээ алдаж болно гэсэн утгатай.
Нүцгэн байна гэж зүүдэлсэн бол :

Би хэн гэдгээ мэдэхээс айж байна уу? Би бусадтай хэтэрхий илэн далангүй харилцаж байна уу? гэж өөрөөсөө асуугаарай.

NO COMMENTS

LEAVE A REPLY