Амар амгалан байхад туслах 17 арга

0
109

“Хором тутамд уурлах бүрдээ хүн агшин бүрийн амар амгалангаа алддаг”
Ралф Уалдо Эмерсон

1. 5 минутын бясалгал хийх

1
Энэ бол уур бухимдалыг нэн даруй, үр дүнтэйгээр арилгагч юм.
Гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлсээ 5 минутын турш өөрөөсөө хол байлгаарай.
Нүдээ аниад гүнзгий амьсгал аван одоо цаг дээрээ төвлөр. Энэ байдлаараа 5 минут үргэлжлүүлнэ. Юу ч бодохгүй байх хэрэгтэйг санаарай. Хэрэв бодол оюун санаанд орж ирвэл амьсгал авахдаа цуг гаргаарай.
2. Бодолгоширонгуй алхах 

2
Нарны гэрэл, цэвэр агаар оюун санаанд туслах ид шид гэсэн үг. Өөрийнхөө амьсгал дээр төвлөрч алхах бүртээ биеийнхээ хөдөлгөөнийг мэдрээрэй. Хүрээлэн буй орчин, байгалийн дуу чимээг сонсоорой.

3. Тайвшируулах дуу сонсох

3
Өөрийг тань тайвшируулдаг дуртай дуу танд бий юу?
Сэтгэлээсээ анхаарч сонсоход дуу хөгжим бидний сэтгэлгээнд хүчтэй нөлөөлж тайвшируулдаг.
4. Бүтээлч бай

4
Хэрэв та уран бүтээлч найзтай бол тэд бүтээл туурвиж байхад оюун санаанд нь ямар санаа төрдөгийг асууж болно. Магадгүй тэд “Юу ч боддоггүй”  “Бүрэн төвлөрсөн байдаг” “Амар амгалан” гэж хариулж болох юм шүү.
Бичих, зураг зурах, будах зэрэг аливаа урлан бүтээхүй нь оюун санаанд чухал нөлөөтэй.

5. Гэрт бөөгнөрсөн бохир зүйлсээ цэвэрлэх

5
Таныг амар тайван байх гэж хичээх бүрт бөөгнөрсөн хог танд садаа болж мэднэ.
Өөрийнхөө ажлын ширээ, гараш, унтлагын өрөө, үүдний өрөө, хог хаана бөөгнөрсөн байна тэр газраа цэвэрлээрэй.
6.Хүнд хэрэгтэй үед нь туслах

6

Бусдад хэрэгтэй үед туслах нь сэтгэл санаа, амар амгалан байдал, эерэг сэтгэлгээнд тустай. Энэ дэлхийд бусдад тусладаг сайхан сэтгэлтэй олон хүмүүс бий.

7. Ном унших

7  Ном унших нь таны оюуныг сэргээж, хөгжүүлдэг. Сайн ном дээр төвлөрхөд таны оюун санаа тайвширч, та бүхий л биеэрээ амар амгаланд автах болно.

8. Хүмүүсийн сайн талыг харах
Бидний харах, унших, сонсох зэрэг мэдрэхүй нь ухамсартай болон ухамсаргүйгээр аливааг шүүмжилхэд, хүмүүсийн сөрөг талыг хархад хүргэдэг. Хэрэв сайтар тунгаан эргэцүүлж эерэг талаас нь харах юм бол хүн бүхэнд сайн тал байдгийг мэдэх болно.
9. Эд зүйлс амар амгаланг бий болгодоггүй гэдгийг ойлгох
Өнөөгийн хэт их хэрэглээ давамгайлсан энэ үед , бид “таны амьдралыг сайхан болгоно”, “танд ашиг тустай” гэсэн бүтээгдэхүүний зар сурталчилгаа, наймаагаар оюун санаагаа угаалгачихдаг. Энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс багахан зүйлстэй байхыг илүүд үзэж, тэрхүү амьдралдаа хайртай байдаг
10. Байгальд аялах

64418bcc-8814-4a57-933a-9eabad9cc8e1_16x9_788x442

Эх дэлхий минь  сэтгэл татахуйц гайхамшигтай зүйлсээр дүүрэн. Хамгийн энгийн зүйл бол модны доор суунгаа голын урсах чимээг сонсоход сэтгэл тайвширахын зэрэгцээ оюун санаа амар амгалан болж улам илүү хөгждөг.
11. Хайртай хүмүүстэйгээ хамт  байх

images-8

Тайвшируулж аз жаргалыг мэдрүүлдэг онцгой нэгэн хүн бүрт байдаг.
Өөрийг тань тайвшируулдаг хань ижил , хүүхэд, эцэг эх таныг амьдралын сайханд талархах, амар амгаланг мэдрэхэд туслана.
12. Дуртай зүйлсээ хий
Боломжтой бол өөрийн дуртай зүйлсээ хий. Та аз жаргал, амар тайваныг илүү ихээр мэдэрнэ.
13. Сөрөг бодлоо сарниулах

10
Сөрөг бодол таны сэтгэл санааг үймрүүлж, урам зориггүй болгодог. Тиймээс өөрийгөө шүүмжилсэнээр амар амгаланг олдоггүй гэдгийг санаарай.
14. Нэг л зорилттой байх
Ямар нэг зүйл хийхдээ  тухайн ажил дээрээ анхаарах хэрэгтэй. Бидний тархи нэг зүйлийг яг тухайн цагтаа л хийдэг. Нэг өдөр олон ажил хийх үр дүнгүй, хэрэгцээгүй байдаг.
15. Үнэнч бай
Энэ нь “үл ялигхан худал” зүйлс ярих зуршилаа хая гэсэн үг юм. Үнэнийг хэлэх нь таны хийх ёстой зөв зүйлийн нэг төдийгүй уур бухимдалыг багасгаж, тайван болгодог.
16. Бүү хойшлуул
Бидэнд заавал хийх ёстой ч хийлгүй орхидог ажил байдаг. Заримдаа дургүй ажилаа ч хийх үе гардаг. Гэхдээ л хийнэ гэж төлөвлөсөн ажилаа хойшлуулалгүй хийж байгаарай. Хүссэн зүйлээ хийж дуусгах үедээ амар тайваныг мэдрэх болно.
17. Юу ч битгий хий
Тиймээ, та зөв уншисан. Юу ч битгий хий. Бид бүгд ихэнхдээ шаргуу хөдөлмөрлөдөг. Тиймээс хэсэгхэн хугацаанд юу ч хийлгүй тайван сууж эсвэл хэвтээд одоо цаг дээрээ төвлөрөх хэрэгтэй юм шүү

NO COMMENTS

LEAVE A REPLY