Хүмүүст өөрийнхөө тухай хэлж болохгүй 5 нууц

0
552

Та нууцлаг уу?  Эсвэл амьдралынхаа бүх зүйлийг нэг бүрчлэн хүмүүст ярьдаг уу?
Нууцлаг байх нь тийм ч таатай бус магадгүй сэтгэл санаанд нөлөөлж мэдэх ч өөрийнхөө зарим зүйлсийн тухай бусдад ярихгүй байсан нь илүү зөв шийдвэр юм. Заримдаа өөрийн хувийн зүйлсээ нууцлах нь амжилтанд хүрхэд тустай.
Ингээд та бүхэндээ бусдад өөрийнхөө тухай хэлж болохгүй 5 нууцыг хүргэж байна.

1. Зорилго

images-3

Зорилгоо нууцлах нь өөрийн хүссэндээ хүрхэд илүү тустай байдаг. Судалгаагаар бусдад өөрийн зорилгоо хэлж урам зориг авхад хүний тархинаас эндорпин  ялгарч зорилгодоо хүрчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг болохыг баталсан байна. Зорилгодоо хүрсэн мэт санагдсанаар цаашдаа хичээн зүтгэх хүсэлгүй болдог аж.
2. Хувийн амьдрал

download-2

Өөрийхөө хувийн амьдрал, ажил хэргийн талаар бусдад хэлэх нь өөрийгөө бусдад шүүмжлүүлж шийтгүүлэхэд хүргэдэг.  Амьдралдаа хийсэн сонголт зөвхөн таны л асуудал. Үүнийгээ нууцалсанаар бусдын огт хэрэггүй атаархуу үзэл бодлоос хол байхад тустай. Амьдралаа нууцлаг байлгаж өөрийнхөө амьдрал, хувийн харилцаагаа бусдад ярихгүй байсанаар өөрийнхөө сайн нэрийг ам хэлээрээ баллагсдаас илүү нэр төртэй байх болно.

3. Гэр бүлийн асуудал

download

Гэр бүл бүхэнд тэвчин өнгөрөөх асуудал байдаг. Энэхүү асуудалаа бусдын өмнө дэлгэх хэрэггүй. Мэдээж, гэр бүлд тохиосон хүндхэн асуудлаа дотны хүндээ хэлсэнээр тэд ч танд туслаж дэмжсээр байдаг. Гэр бүлийнхээ асуудлыг дотно биш хүмүүстээ ярьж шүүмжлүүлсэний оронд аливаа тохиолдсон асуудлаа гэр бүлийхэн болон хайртай хүнтэйгээ хамтран шийдвэрлэсэн нь илүү хялбар, хамгийн зөв зам юм.
4. Зоригтой үйлдэл, Сайн үйлс

peace3

Сайн үйлс хийсэнээ бусдад зориудаар хэлэх нь өөрийг тань ихэрхүү, хувиа хичээсэн нэгэн мэт харагдуулж огт үнэ цэнэгүй болгодог. Золгүй хүмүүст тусласан нь нууц байх ч хэрэггүй болж энэ тус хүн бүхэнд хэлээд байх сайн мэдээ биш болдог.
Магтаал, талархал эрэх нь таныг их зантай биеэ тоосон нэгэн мэт санагдуулж мэднэ. Эр зоригтой үйлдэл зориггүй хүмүүст нэгийг бодож хоёрыг тунгаах үлгэр жишээ болдог.

5. Эд зүйлс

maxresdefault

Хүн бүхэн л сайхан зүйлст дуртай. Хэрэв бид сайхан бүхнийг өөрийн болгож бусдад сайрхвал энэ тухай сонсох ч тэдэнд таагүй байхсан. Шунал хүний зан чанараас хамгийн муухай нь. Гэхдээ ихэрхүү, биеэ тоосон зан бүүр муухай
Эд зүйлсээ гайхуулахгүй байх нь бусад шуналтай хүмүүсийн атаархлыг төрүүлэлгүй хүмүүстэй таатай харилцах боломж олгоод зогсохгүй, хүрээлэл дахь хүмүүс тань эгэл даруу, сайхан ааштай нэгэн гэж үнэлэх болно.

NO COMMENTS

LEAVE A REPLY