Дараах зүйлсийг нүүрэндээ хүргэх хэрэггүй

0
420

Өнөө үед  цахим орчин хүмүүс өөрийн дураар санал болгодог олон  арга, зөвөлгөөгөөр дүүрчээ. Тэдний нэг нь арьс арчилгаа.  Энэхүү өгүүлэлдээ бид таны арьсанд аюултай, хүссэн үр дүнг тань харуулж чаддаггүй заавал зайлсхийх хэрэгтэй зүйлсийн тухай нийтэллээ.

1. Халуун ус

2

Халуун усанд орох дуртай хүмүүст хандан зөвлөхөд уур бүрхсэн шүршүүрт орохдоо болгоомжтой байхыг сануулж байна. Учир нь хэтэрхий их усны уур танд олон төвөг учируулж мэднэ. Жишээ нь: Халуун ууртай усанд орох нь таны биеийг зөөлрүүлж арьсны хамгаалагч бүрхүүлийг гэмтээдэг. Үүний үр дүнд таны арьс чийглэгээ алдаж хуурайшдаг

2. Вазелин

3

Ихэнх хүмүүс арьсаа зөөлрүүлж чийгшүүлэхийн тулд вазелин шампунь хэрэглэдэг ч хэтэрхий ихийг түрхсэнээр маш олон батга гарах төдийгүй арсыг хуурайшуулдаг байна.

3. Шүдний оо

4
Дэлхийн ихэнх хүмүүс батганаасаа салахын тулд арьсан дээрээ шүдний оо түрхэх зуршилтай байдаг. Хэдий бие халуу оргиход хүйтэн жин тавих зорилгоор оо түрэх зөв ч энэ нь бас өөр сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл: Шүдний оо арьс загатнуулж бүүр шарх үлдээдэг.

4. Үсний цацлага

5
Маш олон хүн үсний цацлага батгыг хатаадаг гэдэгт итгэдэг. Гэвч хэтэрхий ихийг  хэрэглэвэл таны арьсны сүвийг бөглөж бөөн төвөг учируулахаас хэтрэхгүй.

  1. Ус төрөгчийн исэл

6

Ус төрөгчийн исэл жижигхэн шарх сорви, түлэгдэлийг ангаахад хэрэглэж болдог ч хамгийн гол нь энэхүү ус төрөгчийн исэлийг батгаа эдгээхэд хэзээ ч хэрэглэж болохгүй. Хэрэв  хэрэглэвэл таны арьсанд үрэвсэл үүсгээд зогсохгүй олон төрлийн арьсны харшил үүсгэдэг.
6.  Спирт

1
Арьсаа арчилахыг хүсвэл спирт хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэдий бид ямар нэг халдвар тархахаас сэргийлж спиртийг байнга хэрэглэдэг ч спирт арьсны эд эсийг устгаж үхмэл, эрүүл бус арьстай болгодог учир хэзээ ч нүүрэндээ түрхэж болохгүй
7.  Биеийн тосон түрхлэг

8
Биеийн арьс нүүрний арьсаас илүү зузаан, эсэргүүцэх чадвар өндөртэй учир биеийн тосон түрхлэгийг нүүрэндээ түрхэж болдоггүй. Угтаа биеийн тосон түрхлэг арьс чийгшүүлэхээсээ илүү анхилам үнэртэй болгодог.
8. Элсэн чихэр

9
Маш олон хүн элсэн чихэрийг цэвэрлэгээний журмаар бүүр нүүр цэвэрлэхэдээ хэрэглэдэг боловч элсэн чихэр тус болохоос илүү хор болох нь олон. Элсэн чихэр хүний хөл болон биед олон гайхамшигтай нөлөө үзүүлдэг. Учир нь биеийн тэдгээр хэсэг нь маш зузаан юм. Харин нүүрний арьс зөөлөн, эмзэг болохоор элсэн чихэр түрхвэл нүрний арьсаа гэмтээхээс өөр үр дүнд хүрэхгүй.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY