Хэрэв та шөнө бүр ижил цагт сэрдэг бол үүнд нэг учир бий

0
210

 

Хүн биеийнхээ дотоод тогтолцоо, биологийн цагийн  дагуу биеийн үйлдэлээ захирч байдаг. Энэхүү тогтолцоо хүний сүнслэг оршихуй, биеийн хүч, эрүүл мэндэд нөлөөлдөг. Уламжлалт анаагах ухааны эмч нар 24 цагийн тойргоор хүний биеийн энергийн хөдөлгөөн, байршилыг анхааралтай ажигладаг аж.
24 цагийн тойрог дотор хүний бие дахь биологийн цаг биеийн хэсэг тус бүрт тодорхой хэмжээний энергийг үүсгэдэг байна. Хэрэв та орой бүр нэг цагтаа тогтмол сэрж байвал энэ нь таны энерги хаагдсан, хувирсан эсвэл буруу чиглэл рүү хазайсан байж болохыг харуулдаг. Энергийн уналт нь таны биеийг амрахад саад болж, өөрийгөө анагаах чадварыг гэмтээдэг байна. Биеийн эртхэнд өөрийгөө эдгээх, эрүүл байхад энерги хэрэгтэй. Энергийн хаалт нь сэтгэл зүйн болон биеийн өөрчлөлтөөс үүддэг. Та хоолны дэглэмдээ анхаарч өөрийнхөө биедээ юу болж байгааг мэдхэд илүүдэхгүй. Дараах нийтлэлд хүмүүсийн тогтмол сэрж болох цагийн жагсаалтыг биеийн эрхтэн тогтолцоотой холбон тайлбарлалаа.

21- 23 цаг

Та энэ үед тогтмол сэрж байвал биеийн энерги тогтмол болох үед сэрлээ гэсэн үг. Энэ үед ихэнх хүмүүс унтах гэж байдаг. Мөн яг энэ цагт биеийн нөхөн төлжигч эсүүд, даавар, бодисын солилцоог зохицуулагч дотоод шүүрлийн тогтолцоо тэнцвэржидэг.
Энэ нь та урьд болж өнгөрсөн үйл явдалдаа төвлөрсөөр байгааг илтгэхийн зэрэгцээ маргаашийн шинэ өдрийг сэргэлэн цовоон угтахад бэлдэж байдаг. Энэ үед сайхан зүйлсийн талаар эргэцүүлж, өөдрөг үгсийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Хэтэрхий орой хоол идэх нь үүний нэгэн шалтгаан болдог.
23- 01 цаг
Хэрэв шөнө бүр энэ цагт сэрж байвал та хэн нэгэнд хар буруу санаж байгааг эсвэл муу зүйлийг сэтгэлдээ тээж явааг илтгэдэг. Энэ үед Ин энерги Ян(эр ба эм энерги) энергид хувирдаг. Ян энерги хүчирхэг, цог золбоотой байдлыг агуулж угтан ирж буй шинэ өдөрт ч таныг өөдрөг байлгадаг. Хамгийн гол нь та энэ үед сэрэхдээ өөрийгөө хайрлахыг илүүд үзэж, уур хилэн, бүтэлгүйтлээ мартаж тайван байхыг хичээгээрэй. Мөн энэ цагт бөөрний хүүдий өөх тосийг шатаахаар идэвхитэй ажиллаж байдаг. Унтаж чадахгүй байгаа шалтгаан нь хэт их өөс тос, тослог хоол идсэнээс үүдсэн байж болно.
01-03 цаг
Энэ цаг хүний биед шинэ үйл явц явагдах чухал үе юм. Биеийн эрхтэн бүр хортой бодисыг цэвэрлэж, анагааж байдаг. Цусанд шинэ эс үүсч байдаг бол элэг бүхий л эрхтэний хорыг шүүдэг. Энэ үед сэрэх нь сөрөг энерги, уур хилэнг илтгэдэг. Таны эрүүл мэнд муу байвал дотоод хүн тань биеэ эмчлэхийг анхааруулах гэж хичээж буйн илрэл юм. Өөрийнхөө амьдрал дахь сөрөг энерги, муу бодлыг чөлөөлөл. Тэгсэнээр та илүү сайханыг мэдрэх болно.

03-05 цаг
Энэ үед уушиг бие болон эд эрхтэнг сэргээж, хүчилтөрөгчөөр хангадаг. Мөн бие өөрийгөө эдгээж байх үед дулаахан байх нь маш чухал. Уушиганд асуудал үүссэн бол энэ нь зовлон шаналал, ганцаардал, уйтгар гунигтай холбоотой. Энэ үед сэрсэн бол өөрийгөө аль болох дулаахан байлгаж бясгалгал хийх зуураа удаан, тогтмол амьсгалахыг хичээгээрэй. Өөдрөг, сайхан зүйлсийн тухай бодоорой.
05- 07 цаг
Энэ үед биеийн эрхтэн тогтолцоо судсаар тархсан элдэв хорыг цэвэрлэдэг. Мөн бүдүүн гэдэс ойролцоох эрхтэнээ сэргээж байдаг. Хэрэв та энэ үед тогтмол сэрж байгаа бол таны хооллох дэглэм л маш буруу байна гэсэн үг.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY