Одоо үед хийж буй шинжлэх ухааны 9 туршилт

0
1272

Шинжлэх ухааны туршилт, судалгаан дээр үндэслэсэн технологид найдаж хэрэглэх болсоор уджээ. Зарим эрдэмтэд шинэ санаа, шинэлэг бүтээлийг эрэлхийлж шинэ технологийг судлаж турших нь тэдний үндсэн ажил болсон. Өдгөө эрдэмтэд хүний санаанд ч оромгүй зүйлсийг судлаж, туршисаар байна. Тэдгээрээс энэ нийтлэлд дурдлаа.

3D технологиор хэвлэсэн эрхтэн

1 Судлаачид 3D хэвлэгчийг хоол үйлдвэрлэх, машин ажиллуулах, барилга барих зэрэгт боломжтой болгох арга замаар 3D технологийг хөгжүүлсээр байна. Энэ нь цаашилан эрдэмтэд донор эрхтэний хомсдолийг орлох үүднээс хүнд шилжүүлэн суулгаж болох эрхтэнг бүтээх технолгийн олон янзын туршилт хийх эхлэл болжээ. Биологийн 3D хэвлэгчээр хүнд нэн шаардлагатай амьд эдийг үйлдвэрлэх боломжтой юм.

Ухаалаг контакт линз

2

Гүүгл, Самсунг зэрэг хэд хэдэн компани ухаалаг контоакт линзийн хэрэглээг хөгжүүлэх судалгааг гүйцэтгүүлэхээр судлаачидтай хамтран ажиллаж эхэлжээ. Судлаач нарын баг тэдний зохион бүтээсэн схем линзнээс нүдрүү мэдээлэл, дүрсийг дамжуулах эсвэл эмчилгээний зорилгоор ашиглахад боломжтой гэж итгэж байна.

Амьд эсийг удирдах программ

3

Эрдэмтэд, судлаачдын хамтарсан баг  хүн өөрөө амьд организмийг удирдах боломж олгох дээдийн зорилготойгоор хүний генийн эс болон амьд эсийг удирдах аргыг хөгжүүлэхээр хичээж өөрсдийн судалгаагаа эхлүүлсэн байна. Тэд төрөл бүрийн эсэд тохирох онцгой программийн хэл зохиож өвчинг эдгээх боломжтой гэж итгэж байна.

Сансарт аялах робот

4 NASA одоогоор “Робонот” туршилтанд дээр ажиллаж байна. Энэ туршилт нь сансрын нислэгт жинхэн гишүүн шиг оролцож сансарт аялах боломжтой робот бүтээх юм. Энэ төрлийн робот аюултай хүнд хэцүү даалгаварыг гүйцэтгэж сансрын нисгэгчийг аюулгүй байлгах зорилттой юм.

 

Роботтой бэлгийн харилцаанд орох

5 Маш олон компани хүнтэй бэлгийн харилцаанд орох робот бүтээх тенологийг хөгжүүлж байхад эрдэмтэд хүнтэй адилхан харагдах роботын судлалгаан дээр ажиллаж байна. Энэ судалгаанд оролцогчид роботод суулгасан мэдрэгч эрхтэнүүдэд хүрхэд тэд механик хүнтэй бэлгийн харилцаанд орж хэрхэн таашаалтай харагддагийг судалж байна.

 

Оксфорд цахилгаан хонх

6 1840 оноос хойш Оксфордын цахилгаан хонхны туршилт идэвхтэй үргэлжилсээр байгаа билээ. Энэ туршилтанд тодорхой онолын дагуу цахилгаан болон химийн урвалыг нийлүүлэн туршиж байна. Энэ төрлийн хонх нэг ч удаа цэнэглэлгүйгээр 10 тэрбум удаа дугарч тасралтгүй 200 жил дугарсаар байх юм.

 

Лазер бүрхүүл

7 Судлаачид огторгуйд орших харийнханыг илрүүлэхээр хичээхийн зэрэгцээ  сансрын уудам дахь гаригийн дэргэдүүр од өнгөрхөд гэрэл сарниж  тухайн гариг үл үзэгдэх боломжтой эсэхийг судлаж байна. Магадгүй харийнхан биднийг олохын тулд энэхүү аргыг хэрэглэдэг байх. Одоогоор Колумбияагийн их сургуулийн судлаачид дэлхийг  лазер ашиглан нуух аргыг хөгжүүлж байна. Тэд хэд хэдэн лазерийн тусгалыг ашиглаж гэрлийн хугаралд нөлөөлөлөн дэлхий дээр огт амьдрал үгүй мэтээр харагдуулах туршилт хийж байгаа гэнэ.

Уйляам Жеймс Билл үр тариа соёолуулах туршилт

8 Итгэмээргүй удаан хугацаанд хэрэгжиж буй Уйляам Жеймс Билл үр тариа соёолуулах  туршилт бол үр тариаг соёолуулах туршилт бөгөөд үр тариаг тарихад хэрхэн соёлж ургасаар байхыг шинжлэх судалгаа юм. 20 жил тутамд газарт булсан лонхоо гаргаж үр тариа хэр ургасаныг шинжлэх юм байна. Туршилтын эцсийн хугацаа 2100 он.
Бактераар цэнэглэж болох баттери

9 Сүүлийн арван жилд эрдэмтэд шинжлэх ухаанд танигдсан чулуужсан шингэнийг ашиглан энергийн шинэ хэлбэр үүсгэхээр хичээж байна. Нар, салхины эрчим хүчийг ашиглахын тулд маш олон хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ зэрэгцээ Англи эрдэмтэд бактери ашиглаж батерей ажиллуулах туршилтанд дээр ажиллаж байна. Тэд туршилтандаа цахилгаан үүсгэж, салгах олон төрлийн бактери ашиглаж байгаа аж.

Comments

comments

NO COMMENTS

LEAVE A REPLY