Өдөр бүр ус уух 10 шалтгаан

0
355

Ус бол  манай гаригийн амьд амьтан бүхний амьдралын эх үүсвэр. Хүн болоод амьдат усгүйгээр амьдарч үл чадна. Бидний амьдралын амин тэтгэгч бол ус. Мөн олон талын эрүүл мэндийн ашиг тустай. Өдөр бүр тогтсон хэмжээгээр ус уух эрүүл, эрч хүчтэй амьдрахад нэн чухал юм. Энэ удаад ус хэрэглэх тал дээр магадгүй таны мэдэхгүй байж болох 10 баримтыг хүргэж байна.

Жингээ хасахад туслана

1 Ус уух нь бодсын солилцоогоо хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Усаа тохирох хэмжээгээр уусанаар калори шатааж оройн цагаар цатгалан мэт санагдуулан хэт их идэхээс сэргийлнэ.

Бие дахь усны түвшинийг тэнцвэртэй байлгана

 Ус бие дахь усны түвшинг хэвийн байлгахад чухал.  Өдөр тутмынхаа биеийн үйл ажиллагаагаар насанд хүрсэн хүн ойролцоогоор 3 литр шингэн гадагшилуулдаг. Энд дан ганц дасгал хөдөлгөөн хийх эсвэл халуун өдөр хамаагүй юм шүү.

Хөлрөх

3 Ус бие дахь илүүдэл шингэнээ гадагшилуулахад туслана. Мөн түүнчлэн биеээс хорт бодсыг арилгаж өтгөн хатахыг багасгана.

Үе мөчний өвчинөөс сэргийлнэ

4 Ус үе мөчийг уян налархай байлгахад туслах нэн чухал найрлага. Тодорхой хэмжээний ус уух нь үе мөчний өвчинөөс сэргийлнэ.

Тасралтгүй ам цангах 

5 Амны цангаагаа тайлахад ус чухал нөлөөтэй.  Архи болон бусад  согтууруулах ундаанаас илүү ус амны цангаа тайлж чадна. 1 нэг литр хийжүүлсэн ундаа уугаад амны цангаагаа тайлчихна гэж бодож байгаа бол магадгүй буруу юм. Хийжүүлсэн ундаа хэсэгхэн зуур цангаа тайлаад таныг усгүйдүүлнэ. Тиймээс ундаа уусныхаа дараа ус их уух хэрэгтэй болно.
Цуцашгүй эрч хүч

6 Зохих хэмжээний ус уусан үед цусан дахь хүчилтөрөгчийн түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэж өөх тосыг эрчимтэйгээр шатаан биеийн энергийг өндөр түвшинд байлгана.
Яс ба булчин

7  Та магадгүй цусанд маш их ус агуулагддаг гэж боддог байж болох  ч нэлээд их хэмжээний ус яс, булчинд агуулагддаг. Яс 25% ус агуулдаг бол биеийн бүх булчингийн 75% нь ус агуулдаг.

Ус ба тархи

8
Бидний тархи бие дахь усны 70%-ыг агуулдаг. Ус зохих хэмжээгээр уухад тархиний үйл ажиллагаа хэвийн түвшинд байж бүүр хүндхэн толгойн өвчинөөс сэргийлнэ.

Ус ба Хорт хавдар

9 Судалгаагаар өдөр бүр таван аяга уус уувал хорт хавдрын эсийг 45%, түрүү булчирхайн хорт хавдрыг 50%, хөхний хорт хавдрыг 79%-иар багасгадаг болохыг батлажээ.

Хоолны дэглэмнээс шалтгаалан ус уух

10 Таны хоолны дэглэм дээр үндэслэн ус уух хэмжээ өөрчлөгдөнө. Уураг, өөх тос ихтэй хоолны дэглэмтэй бол энэ төрлийн хүндхэн хоолыг шингээхийн тулд биеийнхээ усны түвшинг өндөр байлгах үүднээс их хэмжээний ус уух хэрэгтэй болно.

NO COMMENTS

LEAVE A REPLY