Уучилахын ашиг тус

0
255

Таны сэтгэл шархалж эсвэл хэн нэгэн таниас уравсан мэт санагдаж байсан уу?  Ямар нэг асуудал үүсэж уур бухимдалыг тань хүргэдэг байсан уу?   Хэн нэгнийг хэзээ ч уучилж чадахгүй мэт бодогдож байсан уу?

Магадгүй та өөртөө энэ тухай олон удаа хариулж байсан бизээ. Хариулт бүр таныг улам илүү сэтгэлээр унагаж  дордуулсан байж мэднэ. Харин таны энэ бүх сөрөг сэтгэл хөдлөл эрүүл мэндэд тун муугаар нөлөөлдөгийг баталсан байна. Тиймээс энэ удаад “уучилахуйн” тухай нийтэлж байна.
Анагаах ухааны үүднээс “Уучилах нь сэтгэлд хурсан хөнөөлт бодол, арилшгүй гомдолоосоо салах үйл явц юм”.  Мөн уучилалд сайхан сэтгэлийг түгээх, өгөөмөр занг эрхэмлэх, хүндхэн сэтгэлийн шархаа умартаж хайрыг мэдрэх үйл явц багтана.

Мэдээж уучилах гэдэг амаргүй. Гэхдээ уучилахыг хүсвэл уучилж чадна.

Уучилал таны амьдралыг сайжруулна

564428458_1361034969
Уучилалын тухай өгүүлэхээс өмнө ууртай, сөрөг сэтгэл хөдлөл, хандлагатай байхад биед юу болдог тухай өгүүлэе. Уур хилэн, сөрөг хандлага, бодол зэрэг сөрөг сэтгэл хөдлөл удаан хугацааны хүндхэн зовиур түгшилийг үүсгэдэг.  Энэхүү үйл явц цаашилан хорт хавдрын эсрэг тэмцдэг байгалийн эс устгагчийн үүсэх үйл явцыг устгадаг адерналин, кортизолын хэмжээг ихэсгэнэ. Хэрэв та уучилахыг хүсэхгүй байвал энэ таныг өвчлүүлэхээс өөр үр дүнд хүргэхгүй.
Уучилал, гутранги үзэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөхтэй холбогдуулан 83 хорт хавдартай өвчтөнг  өөрийгөө уучлах сургалтанд хамруулжээ. Сургалтанд эргэцүүлэн бодох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэн бичих зэрэг аргыг заасан байна. Тооцолсоны дагуу сургалтанд хамрагдсан өвчтөнгүүд өөрийгөө уучилах, хөгжүүлэх, гутранги үзэлээс салах тал дээр маш эерэг үр дүнтэй гарчээ.

 

Уучилал өөрийгөө илүү сайханаар мэдрэхэд туслана

downloadБүтэлгүйтэл, сэтгэлийн шарх, доромжлолтой холбоотой хуучин дурсамжийнхаа тухай бодвол сэтгэл санаа тавгүйтэж эхлэнэ. Та сөрөг дурсамжтай байх үед сэтгэл хөдлөл болон бие махбодь нэн даруй хариу үйлдэл үзүүлдэг. Тэдгээр хариу үйлдэлд:
• Даралт ихсэх
• Булчин чангарах
• Бие хавдаж эхлэх багтана.  Энэ бол бүхий л сэтгэлийн дарамт, зовнилийн шинж юм.
Саяханы судалгаанд буруу үйл хийсэндээ уурлаж бухимдалгүй ууч сэтгэлээр хандаж байгаа оролцогсдыг хамруулжээ. Энэхүү судалгааны оролцогч болох 1,500 Америкчууд уучилаж сурсанаар тэдний амьдрал сэтгэл ханамжаар дүүрэн, бага шантарч, бага уурлаж, гуниглаж байжээ.

Дархлаанд эерэг нөөлөтэй

4
Цусны даралт , зүрхний хэм сайжрах нь уучлалын өөр нэг ашиг тус юм. Уучилал зүрх хамгаалах нөлөөтэй. Уур хилэн зүрхний булчинд аюултай зүрхний хор ялгаруулдаг байна.

Уучилал тавтай нойрсоход  тустай

download-2
Нэг судалгаанд  гэм буруу болон уучилах нь тайван нойрсохтой холбоотой болохыг баталжээ. Гомдол, уур хилэн, дайсагнал тээсэн сэтгэлтэй байх нь нойр муутай унтах шалтгаан болдог  байна. Өөрийгөө болон бусдын алдааг уучилдаг хүмүүс илүү амар тайван унтдаг.
Энэ мэт жагсаалт үргэлжилсээр байх болно. Уучилалын эрүүл мэндийн ашиг тус үнэлэшгүй их. Одоо та уучилалын ашиг тусын  тухай  мэдлээ.  Хэрэв та сэтгэлдээ гомдол харуусал тээдэг бол, өөрийг тань гомдоосон нэгнийг уучилаж чадахгүй байгаа бол  өнөөдрөөс эхлэн өөрийгөө уучилаж, бусдыг мөн адил уучилаж сураарай. Та илүү сайханыг мэдэрч, хүчирхэг байж чадна.

Үл уучилах нь эгээ л өөрийгөө шувууны торонд хорих мэт. Уучилаж сурсан цагт эгээ л торноосоо гарч дүүлэн нисэх эрх чөлөөт шувуу адил билээ.

Нэг зүйл дурдахад эрдэмтэд “гутранги үзэл биед хорт хавдар үүсгэдэгийг баталсан” байна.

Дараачийн нийтлэлдээ “эерэг бодлын ашиг тусын тухай” өгүүлэх болно.

NO COMMENTS

LEAVE A REPLY