Хорт хавдартай тэмцдэг 9 хүнс

0
226

Хорт хавдар тусах нь аймшигтай гэж та бодож байсан уу?
Хорт хавдрыг анагаахын тулд хамгийн түрүүнд нэн шаардлагатай алхам хийх хэрэгтэй болно. Шинжээчдийнхээр хоолны дэглэм хорт хавдраас зайлсийх хамгийн шилдэг арга юм.
Өөрийн хоолны дэглэмдээ хорт хавдрын эрсдэлийг бууруулж хорт хавдрын эсрэг тэмцэх эсийг төлжүүлдэг антиоксидант* агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Таны мэдлэгт зориулж хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй 9 эрүүл хүнсний талаар нийтэллээ.

1. Саримс

images-1 Саримс бага хэрэглэдэг хүмүүсээс илүү их хэрэглэдэг хүмүүс хорт хавдар тусах нь бага гэдэг нь судалгаагаар батлагджээ. Сармис улаан хоолой, бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах бүхий л эрхтэний хорт хавдраас маш үр дүнтэйгээр сэргийлдэг байна.

2. Улаан лооль

download Улаан лоольд агуулагдах их хэмжээний антиоксидантай ликопин* нь хорт хавдрын эсрэг тэмцэхдээ тун сайн. Эрчүүд улаан лоолийг ихээр хэрэглэвэл зохино. Учир нь ликопин түрүү булчирхайн хорт хавдраас маш сайн сэргийлнэ.

3. Жимсгэнэ

download-1 Хэрэв та хорт хавдрын аюулыг арилгахыг хүсэж байгаа бол маш олон төрлийн жимсгэний жүүс уугаарай. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө,нэрс, хад жимс зэрэг эдгээр жимсний төрлүүд хорт хавдрын эс үржихээс сэргийлдэг хүчирхэг антиоксидант агуулдаг.

4. Байцааны төрлийн хүнсний ногоо

 Байцаа, брокколи, цэцэгт байцаа зэрэг байцааны төрлийн хүнсний ногоо хорт хавдрын эс хэлбэржихээс сэргийлсэн нэгдэл агуулдаг. Энэхүү нэгдэл хор хавдрын эсийн үхжилтийг түргэсгэнэ.

5. Ногоон цай

green-tea_650x379_51430317406 Хэрэв та ногоон цайнд дуртай бол, ногоон цай хамгийн сайн хорт хавдартай тэмцэгч гэдгийг мэдээд улам их хайрлах болно. Ногоон цайнд агуулагдах кейджин гэж нэрлэдэг антиоксидан хорт хавдрын эсийн хөгжлийг дэмждэг чөлөөт радикалаас* эрүүл эсийг хамгаалахад тусладаг гэдэг нь батлагдсан.

6. Усан үзэм

download-7 Рэсвэратрол нь хорт хавдар үүсэж эхлэх үед болон түгсэнд үед ч хор хавдраас сэргийлдэг антиоксидант гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Энэ төрлийн антиоксидант нь улаан усан үзэмний хальсанд их хэмжээгээр агуулагддаг. Мөн хорт хавдар эсэргүүцэх чадвартай энэхүү антиоксидантыг усан үзэмний жүүс, улаан дарс уух зэргээр хэрэглэж болно.

7. Ногоон навчит хүнсний ногоо

download-6 Бууцай, буржгар байцаа, хятад байцаа, манжингийн навч зэрэг ногоон навчит хүнсний ногоо хорт хавдраас сэргийлэхдээ тун сайн. Судалгаагаар энэ төрлийн хүнсний ногоонд агуулагдах антиоксидант хорт хавдрын эсийн хөгжлийг хязгаарлах чадвартайг баталжээ.

8. Шош

download-2 Таны биеийг уургаар хангахаас гадна шош их хэмжээний антиоксидан агуулдаг. Та цоохор шош, улаан шош хоолны дэглэмдээ багтаасанаар хорт хавдрыг устгахад туслана. Шош гэдэсний хорт хавдрын аюулыг бууруулахад тусладаг гэдгээрээ танигдсан шим тэжээл, амин дэмийг их хэмжээгээр агуулдаг байна.

9. Тариа будаа

download-3 Бор будаа, хөц будаа, гурвалжин будаа гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээ тун өндөр. Мөн энэ төрлийн будаанд антиоксидант агуулагдаг.

Антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгсөнөөр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг. Антиоксиданы тухай илүү их мэдээлэлийг энэ холбоосор орж уншина уу. http://www.changes.mn/index.php/latest-news/109-2016-08-04-02-45-08

Ликопин  бодис улаан лоольд агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хортой бодисыг гадагшилуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ.

Чөлөөт радикал- Хос элэктроны нэг нь дутуу атомууд муу байгаад зогсохгүй, зэргэлдээ байгаа атомуудын электронуудыг нь булааж атомуудыг устгадаг байна.
Нэг электрон нь дутуу атомуудыг чөлөөт радикал гэдэг.  Энэ тухай өргөн мэдээлэлийг энэ холбоосоор орж уншина уу. http://zaluujih.blogspot.com/2010/02/blog-post_05.html

 

SHARE
Previous article
Next articleУучилахын ашиг тус

NO COMMENTS

LEAVE A REPLY