0
149

Хүн залуу насандаа хангалттай их цагийг хийхийг хүссэн зүйлдээ зарцуулж,хүмүүстэй эвлэрч бас муудалцаж, сургуульд явж, хүссэн ажилдаа орж, мөрөөдлөө биелүүлж амьдардаг. Гэвч цаг хугацаа нисэх мэт өнгөрч нэг л мэдэхнээ нас ахичихсан байдаг. Нас ахина гэдэг муу гэж хэлээгүй юм шүү. Ердөө л хүний амьдралд, гуниг харуусал янз бүр байдаг ч нас ахисан хойноо хүмүүсийн халагладаг нийтлэг 10 харуусалыг мэдэж, хожимдохоосоо өмнө ийм алдаа бүү гаргаасай гэж хүсэх байна.

1.Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэгт бага анхаардаг байждээ

af533bc0-f52d-0133-2460-0e1b1c96d76b

Хүмүүс ихэнхдээ бусад хүн өөрийнх нь тухай юу гэж бодох бол гэдэгт хэтэрхий их анхаарал хандуулдаг. Үнэн хэрэгтээ өөрийнх нь бодож байгаа шиг хүмүүс бусдын тухай бодож үнэт цагаа өнгөрөөдөггүй. Хүмүүс өөрийг тань юу гэж бодох үнэхээр хамаатай гэж үү? Та өөрийнхөө сэтгэлийг дэмий шархлуулж эсвэл өөрийн үйлдлээрээ хэн нэгнийг гомдоогоо юу?
Та ямар нэг буруу үйл хийгээ юу?
Өөрийнхөө амьдралдаа эерэгээр хандахдаа бусад хүмүүс өөрийг чинь юу гэж бодох хичнээн өчүүхэн болохыг ойлгож үнэт цагаа болон эрч хүчээ хий дэмий үрэхгүй байхыг хичээх чухал юм.

2.Өөрийнхөө байр суурин дээр бат зогсдог байж дээ

images-1

Заримдаа, хүн болгонд сайхан хандвал улам илүү бусдад таалагдаж, үерхэж нөхөрлөсөн нэгэн ч орхиж явахгүй гэж бодох үнэхээрийн амархан.
Бид сайн хүн байхыг хичээж, бусдын сэтгэлийг шархлуулахгүй хэмээн бодохдоо өөрсдийн аз жаргалыг үнэлж мэддэггүй.
3. Өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дагадаг байж дээ

images-2 Өндөр цалин, тогтсон ажил, сайхан амьдрал яах аргагүй хүн бүрийн хүсэх зүйл мөн л дөө.
Гэхдээ үнэ цэнэ бий гэж үү?
Яагаад заавал эмч, хуульч, сувилагч, инженер болох ёстой гэж? Аав, ээж чинь хүссэн болохоор уу?
Эсвэл үнэхээр өөрөө шийдсэн болохоор уу?
Ийм нэг үг бий “Өөрийн дуртай ажилаа чин сэтгэлээсээ, баяр хөөртэйгээр хий. Хэрэв та ажилдаа хайртай бол амьдралын нэг ч өдөр ажлын өдөр шиг санагдахгүй” гэж
Тэгэхээр та чин сэтгэлээсээ ямар ажил хийхийг хүсдэг вэ?

4. Хамгийн сүүлд дотны хүнтэйгээ ярихдаа маргалддагүй байж дээ

5-fun-things-you-must-do-with-your-closest-friends-1-84031-final Амьдрал богино. Бид хайртай хүмүүстэйгээ хамгийн сүүлчийн удаа ярьж байгаагаа ч мэдэх аргагүй. Дотны хүнээ үгүй болсон хойно л юу гэж хэлсэн, юу хийсэнээ бодсоор байдаг нь харамсалтай. Тиймээс дотны хүнтэйгээ ярихдаа хатуу үг, маргаан үүтгэсэн яриа, хэт шүүмжилсэн өнгө аястай ярихгүй байхыг үргэлж санаарай.

5. Одоо цагтаа л амьдардаг байж дээ

living-in-the-moment-1

Бяцхан хүүхдүүд өсөж буй нь амьдрал хичнээн богинохон, цаг хугацаа хичнээн үнэ цэнэтэйг бидэнд ойлгуулдаг билээ. Бид нас ахих тусамаа одоо цагт бага төвлөрч тэр чинээгээрээ бага амьдардаг.
Бид амрах завгүй ажиллаж, утсаар ярьж, зурвас бичиж, цахим ертөнцөөр аялаж, янз бүрийн тоглоом тоглодог. Харин нэг удаа ч болов гар утасаа тавиад, ажиллахаа больж одоо цагийн сайханыг бүрэн дүүрэн мэдэр.

6.Ажилдаа бага цаг зарцуулдаг байж дээ

download
Ажил гэж байнга санаа зовохдоо хүүхэд тань үргэлж ганцаардах болно гэдгийг сана. Та ч бас нэг л өдөр ганцаардана. Нэр төр, мөнгө санхүү бол амьдралаа тэнцвэртэй бас аз жаргалтай байлгахад чухал хүчин зүйл биш юм.

7. Дотоод зөн совиндоо итгэдэг байж дээ

maxresdefault

Аливаа шийдвэр гаргахдаа итгэл төгс байх нь бидний амьдралыг баяр хөөрөөр дүүргэдэг. Зөн совингоо үл тоох нь зовлон зүдгүүр, уйтгар гунигийн үндэс болдог.

8. Хэтэрхий их санаа зовдоггүй байж дээ

source-of-your-thoughts

Амьдралд цаг үргэлж асуудал тулгарч байдаг. Ямар нэг асуудалд хэт их санаа зовж цухалдах нь асуудалаа шийдвэрлэхэд туслахгүй. Харин тулгарсан асуудалд бага санаа зовж, ямар аргаар шийдвэрлэж болох арга замыг олох хэрэгтэй.
Хэт их нурам царайлж санаа зовних нь асуудал шийдвэрлэхээс илүүтэй биеийг өвчлүүлж цаашлаад зовлонт амьдрал руу хөтөлдөг.

9. Өөртөө илүү сайн анхаарал тавьдаг байж дээ

images-1

Бие өвдөхдөө л бид хэрэв эрүүл хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн их хийж бага ажиллаж, хэт их бухимддаггүй байсан бол өнөөдөр бие минь улам их муудах байсан болов уу? гэж гайхширдаг.
Эрүүл зөв хооллох, дасгал хөтөлгөөн их хийх, хорт зуршил буюу тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээс хол байх нь улам илүү эрүүл байлгана гэж хэлэх гэсэнгүй. Хэрэв та төрөлхийн ямар нэг өвчинтэй төрөөгүй л бол урт удаан эрүүл чийрэг амьдарч чадна.

10. Амьдралд илүү их талархдаг байж дээ

images-3

Амьдралдаа учирсан хүн бүхэнд таларх, өөрт байгаа багахан зүйлсдээ ч баярла.
Аливаад талархаж сурах нь аз жаргалын эхлэл болдог. Эсрэгээрээ илүүг хүсэж, амьдралдаа сэтгэл дундуур байх нь зовлон шаналалын үндэс болдог.

NO COMMENTS

LEAVE A REPLY